Хятадууд будаа шиг үржих нь

Дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд арван тэрбум давна хэмээн судалгаа гаргасан байгаа. Тийнхүү олноор өсөж үржих боломж өнгөрсөн долоо хоногт нээгдсэн ба хятадууд нэг хүүхэд бодлогоо цуцаллаа. Тус улс хүн амын өсөлт, залуужилтыг бодох үүднээс ийнхүү нэг хүүхэд бодлогын хэрэгжилтийг цуцалж хүн амын өсөлтийг чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь долоо хоногийн чухал үйл явдлын нэг яахын аргагүй мөн болов. Түүнчлэн дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа Умард Солонгосуудын бас нэгэн шуугиант явдал нь Өмнөдийнхний хийсэн өргөн нэвтрүүлэг үзсэн гэх 80 хүнийг цаазаар авсан явдал байв.
Харин Ойрхи Дорнодод Сири улсын асуудал дахин халуун сэдвүүдийн нэг болон сөхөгдөж эхэллээ. Сирийн сөрөг хүчнийхэн Женев-II хуралд оролцохоор болсон. Ингэснээрээ асуудлыгилүү хурдан шийдвэрлэх боломж нээгдэж байгаа гэсэн үг юм.ТүүнчлэнОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Сирийн удирдагч Башар аль-Ассад нар утсаар ярьсан юм.
Хятадууд өшөө олуулаа болно
БНХАУ-ын шинэчлэлийн бодлогын эхний зорилтод нэг хүүхэд бодлогыг эргэж харах байсан юм. Маш олон гэр бүлүүд нэг хүүхэд бодлогыг эсэргүүцсээр, загсгийн газартаа хүсэлт тавьсаар ирсэн. Харин тэдний олон жилийн мөрөөдөл Ши Жинпиний шинэчлэлийн үед бэелэлээ олох боломжтой болов. Намын бүгд хурлаар ч мөн энэ асуудлыг нэлээд хэлэцсэн бөгөөд тун ойрын хугацаанд шийдвэр гаргах болно хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Шинэчлэлийн бодлогод хамрагдаж байгаа өөр зүйлсүүдээс нэн ойрын хугацаанд хорих анги, хөдөлмөрийн лагерт хоригдож буй хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх тэдний эрхийг эргэн харах тухай болоод байна. Өнгөрсөн оноос эхлэн Ши Жинпиний удирдлага дор нэлээд олон шинэчлэлийн ажил эхлээд байгаа.
БНХАУ-д1970 оноос хойш нэг хүүхэд бодлого хэрэгжиж байгаа бөгөөд энэ бодлоготой холбоотойгоор тус улсын хүн амын өсөлт удаашрах хандлагатай болоод байгаа. Мөн нийт хүн амын 30 орчим хувь нь дундаас дээш насныхан болсон байна. 2050 он гэхэд тус улсын хүн амын тал хувь нь 65 болон түүнээс дээш насныхан болсон байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүн амын өсөлтдөө нөлөөлөхүйц чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байгаа нь энэ юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хятадын коммунист намын XVIII бүгд хурал Бээжин хотноо болж өнгөрөв. Жилд нэг удаа болдог уг хурлын энэ удаагийн гол сэдэв “Тус улсын бүрэн шинэчлэл”-ийг дэмжих тухай асуудалд тулгуурлан явагдсан гэж хэлж болно.Ши Жинпин БНХАУ-н дарга болоод яг нэ жилийн хугацаа өнгөрлөө. Тэрээр шинэ үеийн удирдагч болсноороо нэлээд томоохон шинэчлэлүүдийг хийхээр амласан.Түүний зорилт болгосон шинэчлэлд нийгмийг сайжруулж, хөгжүүлэх, удирдлагын тогтолцоог орчин үеийн түвшинд хүргэх, улсын эдийн засгийг сайжруулах, худалдаа үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх, авилга хээл хахуулийн эсрэг хатуу тэмцэх зэргийн хийхээр амласан.
Умард Солонгост дахин 80 хүн цаазлууллаа
Хойд Солонгост дахин 80 хүнийг цаазаар авчээ. Тийнхүү олон хүнийг цаазаар авсан шалтгаан нь Өмнөдийн хийсэн телевизийн шоу нэвтрүүлэг, олон ангит киног үзсэнийх нь төлөө хэмээн хатуу шийтгэсэн байна. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” өдөр тутмын сонин нийтэлсэн юм. Эх сурвалжид тэмдэглэснээр өнгөрсөн даваа гаригт Умардын долоон хотод тэдгээр хүмүүсийн цаазалсан гэнэ. Зарим хотуудад энэ хэрэгт буруутгагдан шийтгүүлсэн тэгээр хүмүүсийг олны өмнө буюу спорт цогцолборт 10 мянган хүний өмнө хороосон хэмээн эх сурвалжид нийтэлсэн байна. Ингэснээр бусдад сургамж болно хэмээн үзсэн байна.
Умардын баруун хэсгийн зарим хотуудад гадаад улсын телевизийн суваг гардаг бөгөөд үүгээр дамжуулан Өмнөдийнхний буруу суртал агуулсан нэвтрүүлэг, кино үзсэн гэх 80 хүнийг хороожээ. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард буруу суртал үзүүлсэн хэмээн 15 жүжигчинг мөн цаазаар авсан юм.
Сирийн сөрөг хүчнийхэн Женевv-II хуралд оролцно
Сирид энх тайван тогтоох талаар хуралдах “Женев-II” чуулганд Сири улсын босогчид болон хувьсгалчдын эвсэл оролцох болсноо мэдэгдэв. Энэ талаархи мэдээллийг сөрөг хүчний үндэсний эвслийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Халид Эль Салих албан ёсоор хэлсэн юм “Женев-II” бага хурал Швейцарийн нийслэл хотноо энэ сарын 23-24-ны хооронд болох юм. Түүнчлэн Эль Салих Сирийн ерөнхийлөгч Башар аль Асадыг засгийн эрхээс огцруулах, түүнийг шүүхэд шилжүүлэх нь хуралд оролцох гол зорилго гэжээ. Энэ хурлаар Ассадыг түлхэн унагах том боломж нээгдэж байгаа хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
“Женев-II” энх тайвны хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа Сирийн хямралыг зохицуулах талаар хэлэлцэх юм. Мөн Сири дэх эрх мэдлийг тэнцвэржүүлэх эвслийн засгийн газрыг байгуулах нь уг хуралдааны гол зорилт ажээ.
Мөн сүүлийн хоёр жилд анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Сирийн ерөнхийлөгч Башар Асад нар утсаар ярилаа. Утсаар ярих санаачилгыг Оросын талаас гаргасан бөгөөд төрийн тэргүүнүүд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн аж. Энэ үеэр Путин Сири дэх химийн зэвсгийг устгах явцын талаар бодлоо хэлж, мөн “Женев II” олон улсын энх тайвны хуралдаанд Сирийн засгийн газраас төлөөлөгчдөө оролцуулахын тулд зүтгэл гаргаж байгааг нь сайшаажээ.
Ихэр цамхагын нэг дахин сүндэрлэв
Дэлхий дахинаа 9.11-ийн халдлага хэмээн тодоор үлдсэн Нью-Йорк дахь худалдааны төвийн ихэр цамхаг сйүрээд 12 жил өнгөрчээ. Дэлхийн худалдааны төвийг дахин сэргээж эхний цамхагийг өнгарөн пүрэв гаригт ашиглалтад оруулсан байна. Хуучин суурин дээр нь барьсан барилга АНУ-ын хамгийн өндөр барлга болж байна. Тус халдлагад өртсөнөөс хойш АНУ-ын Засгийн газраас дахин хэд хэдэн өндөр цамхаг барихаар шийдсэн байдаг.
Дэлхийн худалдааны төвийн шинэ цамхаг 298 метр өндөртэй, 72 давхар барилга болжээ. Энэ барилгын гадна талын хээ болон өнгийг нурсан ихэр цамхагтай ерөнхийдөө адил загвараар хийсэн юм. Зураг төслийг нь Японы нэрт зохион бүтээгч Фумихико Маки гаргасан байна. 2008 оноос эхэлсэн шинэ цамхгийг барихад1.67 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Аймшигтай тэрхүү халдлагын үеэр хоёр мянган хүн амь насаа алдсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ