Монголын Засгийн газар Америкийн лообий группт 600.000 ам.доллар төлнө гэв үү

“Монгол Улс Вашингтоны лообийдогч нарыг мөнгөөр цалгиулж байна” гэсэн мэдээ баасан гаригт mining.com цахим хуудсанд нийтлэгджээ.

Тус улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиа таниулахаар Америкийн топ лообий группийг хөлслөөд байна. Вашингтон дахь “Venn Strategies” группт өнгөрсөн жилийн турш сар бүр 45.000 ам.доллар, үүнээс гадна аялал болон бусад зардалд нь 5000 ам.долларыг нэмж төлөхөөр тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, тэд Монголын хөрөнгө оруулалт болон худалдааны боломжуудыг сонирхогч талуудад таниулах ажлын хөлсөнд энэ мөнгийг авч байгаа хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт огцом бууралт, дэлхийд хамгийн хурдан өсөлттэй гэгдэж байсан эдийн засгийн орчноо сайжруулахын тулд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа өөрчилж, эрх зүйн шинэ баримт бичгийг саяхнаас мөрдөж эхэллээ.

Тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оны есдүгээр сард өнгөрсөн жилийнхээс 49 хувиар буурч, төгрөгийн ханш энэ жил 20 хувиар уруудан, инфляц хоёр оронтой тоо руугаа буцлаа. Монголбанкны тооцоолсноос гадуурх зардал нь гадаад өрийг ДНБ-ий 55 хувь хүртэл хөөсрүүлж буй төдийгүй валютын нөөцөд ч нөлөөлж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 155 дугаарт жагсдаг Монгол Улсын хөгжлийнх нь замд саад тотгор учирсаар байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуульд уул уурхайн татвар, нөөц ашигласны төлбөрийг илүү тодорхой болгож, дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулагчдын хоорондын ялгааг арилгаж буй нь хаа сайгүй эерэг алхам гэж сайшаагдаж байгаа хэдий ч Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг сэргээ хэд урт зам туулах болно гэж дээрх цахим хуудсанд өгүүлжээ.

Мөн politico.com цахим хуудсанд ч Монголын Засгийн газар “Venn Strategies”-тэй лообийн гэрээ хийсэн тухай бичсэн байна. Гэхдээ “Сар бүр 45.000 ам.доллар, бусад зардалд 5000 ам.доллар төлөх бөгөөд энэ нь нэг жилийн хугацаатай” гэдгийг тодотгожээ. Дээрх хоёр эх сурвалжийн мэдээлснээр бол Монгол Улсын Засгийн газар АНУ-ын “Venn Strategies” группт сар бүр 50.000 ам.доллар, жилд 600.000 ам.доллар төлж шинэ хуулиа гадаадад таниулах нөлөөллийн үйлчилгээ авах бололтой.

50 ХУВИЙН УНАЛТ, 50 МЯНГАН ДОЛЛАРЫН ӨРТӨГ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг таниулахын тулд их хэмжээ ний зар дал гарган лообий групп хөлслөх хэрэгтэй юү. Энэ оны төсөв тасраад байгаа, сар бүр “Чингис” бондод өндөр хүү төлж байгаа, эдийн засгийн таа тай бус орчинд 1.05 тэр бум төгрөг (600.000 ам.долларыг төгрөгт шилжүүлсэн)-ийг зарцуулах нь оновчтой шийдэл мөн үү.

Гэхдээ Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буураад байгаа энэ үед хууль эрх зүйн шинэ орчноо таниулах зорилгоор хийж буй ажлыг нь буруутгах гэсэнгүй. Үр дүнд нь Монголыг чиглэсэн хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, бидний хүсэн хүлээж буй хөгжилд хүргэх бүтээн байгуулалтын ажлууд урагшилбал сайн л хэрэг. Дэлхийн том бизнесийн группүүд лообийд хэдэн арван саяыг хаяж, хэдэн тэрбумаар нь ашиг олдог жишиг хэдийнэ тогтоод буй.

Тухайлбал, хамгийн их мөнгийг лообийд зарцуулдгаараа алдартай “Generel Electric” компани энэ үйлчилгээнд 39.3 сая ам.долларыг зарцуулж 150.2 тэрбумыг олдог байна. Зарим улсын Засгийн газрууд ч янз бүрийн маргаантай бодлого, шийдвэрээ ойлгуулан таниулахын тулд лообий групп хөлслөх тохиолдол цөөнгүй байдаг бололтой. Гэхдээ Монголын Засгийн газар бол компани биш, хэдийг олно гэж 600.000 ам.долларыг цацаж буй талаар тооцоо судалгаа байдаг эсэхийг нь мэдэхгүй.

Топ гэгдээд буй “Venn Strategies” нь АНУ-ын хамгийн их чансаатай 20 лообий фирмийн жагсаалтад лав багтдаггүй юм байна. Манай Засгийн газар яг хэдийд гэрээ байгуулсан, төлбөрөө өгөөд эхэлсэн эсэх, ямар эх үүсвэрээс энэ зардлыг гаргаж буй нь өдгөө нууц байна. Цахим хуудсанд бичсэн мэдээллүүдэд ч гэрээний хугацаа зөрүүтэй бичигдсэнийг анзаарч буй биз.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ МОНГОЛ РУУ ТАТАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН “VENN STRATEGIES”

K Street буюу Кэй-стрийт нь АНУын Вашингтон ДС-гийн гол гудамж бөгөөд тэнд олон тооны судал гааны төв, лообий фирм, өмгөөл лийн групп төвлөрдөг гэдгээрээ зартай. 40 жилийн өмнө лообийн үйлчил гээ нэв тэрс нээс хойших удаан хуга цааны эцэст лоо бийн томоохон фир мүүд энэхүү гудамжинд байрлан, тэнд асар их хэм жээний мөнгө эргэлдүүлэх болжээ. АНУ-ын Хариуцлагатай засаглалын төвийн OpenSecret.com цахим хуудсанд 1999 онд Kэйстрийтийн эдийн засгийн хэмжээ 1.45 тэрбум ам.доллар байгаа нь Монгол Улсынхыг давсан үзүүлэлт гэж тэм дэглэн үлдээжээ.

Тухайн үед манай эдийн засгаас давсан их хэмжээний мөнгө цугладаг байсан лообийдогчдын гудамжинд өдгөө Монголын эдийн засгаас 4.3 дахин бага хөрөнгө эргэлддэг болсон байна. АНУ-д энэ оны гуравдугаар ули ралд 11.935 лообийдогч 2.3 тэрбум ам.дол ларын үйлчилгээ үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ.

14 жилийн өмнө тэндхийн лообийдогчдын дөрөвний нэг нь татварын бодлогод нөлөөлөх гэж хамаг цагаа үрж байсан бол өдгөө хууль болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн лообийн үйлчилгээний зардал 10 гаруй хувиар өсөөд буй гэнэ. Анх 2001 онд улс төрийн зөвлөгөө өгөх, олон нийтийг чиглэсэн үйл ажиллагаа болон лообийн үйл чилгээ үзүүлэх зорилгоор Сте пани Силвирмэн гэдэг хүн “Venn Strategies”-ийг үүсгэн байгуулсан гэдэг. “Venn Strategies” групп гуравдугаар улиралд нийт орлого нь 3.165.000 ам.доллар байгаа ба нэг үйлчилгээ нь 20.000-930.000 ам.дол лараар үнэлэгд сэн байх аж.

Харин хүний эрх, эрүүл мэнд, даатгал, боловсрол гээд олон чиглэлээр лообийн үйлчилгээг үзүүлсэн 24 түншийнх нь дунд Монголын хуулийг таниулах нөлөөллийн ажил нь дурдагдаагүй байлаа. Засгийн газар болон олон нийтэд бүрэн үйлчилгээ үзүүлнэ хэмээн өөрсдийгөө тодотгодог тус групп эрүүл мэнд, татвар, эдийн засгийн бодлого, санхүүгийн үйлчилгээний лообийгоороо мэргэшсэн төдийгүй улс төрийн стратегич, бодлогын шинжээч, мэдээллийн мэргэжилтэн гээд шилдэг боловсон хүчнээс бүрдсэн чадварлаг багтай гэнэ.

Тэндхийн мэргэжилтнүүдийн дүгнэлт Конгресс, Цагаан ордон, салбарын удирдлага, хараат бус агентлаг, ТББ, судалгааны байгууллага болон худалдааны холбоодод түгээгддэг юм байна. Юутай ч Монгол Улс “Venn Strategies” фир мээс хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг сэргээлгэх тусламж хүсэн, жилдээ гурван тэрбум гаруй ам.доллар эргэлддэг лообийн “вант улс” Кэй-Стрийтэд хөл тавилаа. Лообийн үйлчилгээ хэрхэн үр дүнд хүрч, буцсан хөрөнгө оруулагчид эргэн ирэхийг харах цаг хугацаа хэзээ вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна.

Г.Өлзий

СЭТГЭГДЭЛ БИЧИХ