Орост онгоцны ослоор 50 хүн амь үрэгдэв

ОХУ-ын Казань хотноо зорчигч тээврийн онгоц осолдож онгоцонд сууж явсан 50 хүн бүгд амь үрэгдсэн тухай BBC мэдээллээ.
Москва хотоос Казань руу нислэг үйлдсэн Боинг 737 онгоц орон нутгийн цагаар 19:20 цагийн орчимд осолдсон байна. “Татарстан” авиа компанийн онгоцонд нийт 44 зорчигч болон нислэгийн багийн зургаан хүн явж байсан ажээ.
Мөрдлөг хийж буй багийнхан ослоыг техникийн гажуудлаас болсон уу эсвэл гадны нөлөөллөөс болос уу гэсэн эсэхийг шалгаж байна. Мөн ослын өөр нэгэн шалтгаан нь цаг агаарын байдал бага зэрэг тааруухан байсантай холбоотой байж мэднэ хэмээн таамаглаж байна. Учир нь осол гарах үед Казанд бороотой байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ