Америкчуудыг дахиад л тэнгэр ниргэж орхилоо

АНУ-ын баруун хэсгийг амралтын өдрүүдэд Торнадо хар салхи дайрч ихээхэн хохирол учруулжээ. Нийслэл Вашингтон болон Иллинойс мужууд хар салхинд илүүтэй өртөсөн байна. Гамшгийн улмаас таван хүн амь насаа алдсан бол 200 гаруй хүн шархдаж гэмтэж бэртсэн байна.

Олон мянган хүн гэр орноо орхин хоргодох байр руу нүүсэн байна. Одоогийн байдлаар 100 орчим айлын байшин хар салхинд өртөж тарж бутарчээ. Жижиг том нийлсэн 60 орчим хуй салхи салхилсан байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байгаа. Хэдийгээр өнгөрсөн жилийн Сэнди хар салхины учруулсан хохирлыг гүйцэхгүй ч гэсэн бага хэмжээний хохирол биш нь ойлгомжтой.

Цаг уур судлаачдын хэлж буйгаар хар салхи 86 км/цагийн хурдтай байсан хэмээн тогтоожээ. Гамшигт өртсөн нутгийн иргэдэд Загсгийн газраас тусламж үзүүлэх ажил эхлээд байгаа хэмээн ВВС мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ