Эх орноосоо уравсан гэх Мушарафыг цаазалж мэднэ

Пакистаны Дээд шүүхэдерөнхийлөгч асан Первез Мушарафт эх орноосоо урвасан гэх хэрэг тулгаж ял хүлээлгэхээр зэхэж байна. Мушарафыг 2007 онд орон даяар онц байдал зарлахын тулд үндсэн хуулийг түдгэлзүүлснийг буруутган эх орноосоо урвасан гэж үзэж байгаа юм.
Хэрэв түүнийг шүүхээс эх орноосоо уравсан хэрэгт буруутгаж буйг нь тогтоовол цаазаар авах ялонооно хэмээн ВВС мэдээллээ.
Эх орноосоо уравсан хэмээн түүнийг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн буруутгаж байгаа ч шүүхэд хандаж байсангүй. Харин Засгийн газраас ийнхүү Дээд шүүхэд хандах болсон нь Мушараф шоронгоос суллагдан, гэрийн хорионд орсонтой холбоотой аж.
Түүнийг хэрэгт татах ажиллагаа эхлүүлэх албан ёсны хүсэлтийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны даваа гаригт Пакистаны Дээд шүүхэд хүргүүлэхээр болжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ