Шинжаан Уйгарууд цагдаа нар руу сүх барин дайрлаа

Хятадын Шинжаан мужид хэсэг хэсэг залуус цагдаагийн хэсэг рүү сүх барин дайрч хоёр цагдаагийн аминд хүрсэнбайна. Мөн энэ үеэр өөр долоон хүн амиа алдсан хэмээн ВВС мэдээллээ. Кашгар хотын ойролцоо болсон энэ хэргийн явцад уйгаруудыг буудан хороосноор ийнхүү олон хүний амь үрэгдсэн ажээ. Шинжаанд есөн сая лалын шашинт уйгарууд амьдардаг ч олонхи болж чаддаггүй, байнгын зөрчил мөргөлдөөн дунд амьдарч байгаа.
Хятадууд олноор шилжин ирснээр тус бүсийн соёл, уламжлал уусан алга болж байна хэмээн үзэж үндсэрхэг үзэлтнүүд тэмцэж ирсэн юм. Харин Хятадын засаг захиргааныхан уйгарын хэт даврагчид тус бүс нутагт тусгаар улс тогтоох гэж байна хэмээн эсэргүүцсээр байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ