Осолдсон онгоцны хар хайрцаг олдлоо

Казаньд унасан онгоцны ярианы хоёр дахь хар хайрцаг олдсон байна. Гэсэн ч энэ хайрцаг өмнөхийн адил хүчтэй гэмтжээ. Нисэхийн хорооны газрын тэргүүн Татьяна Анодина Казаньд болсон засгийн газрын хуралдаан дээр онгоцны хоёр хар хайрцаг ослын газраас олдсон тухай мэдэгдсэн юм.

Онцгой байдлын яамны хохирлыг арилгах шуурхай албаны эх сурвалж “Хайрцагнууд ихээхэн гэмтсэн тул мэдээлэл олж авах эсэх нь эргэлзээтэй” гэв.

Шинжээчид ямартай ч хар хайрцгуудыг тайлж мэдээлэл авахаар ажиллаж байна.{!!!right!!!}

Ням гаригийн орой Татарстаны нисэх компанийн “Boeing- 737 “онгоц Казаний олон улсын онгоцны буудалд буух үедээ осолдож, 50 хүн амь эрсэдсэн. Онгоцонд байсан хүмүүсээс нэг ч хүн амьд гараагүй юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ