Путин Зүүн Өмнөд Азиар айлчилж ямар ажил амжуулаад ирэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Азийн орнуудаар нэлээд чухал, ач холбогдолтой айлчлал хийж ирсэнээ тэмдэглэв. Айлчлалаар геополитикийн их ач холбогдолтой гэх хэд хэдэн асуудал шийдэж, Вьетнам, Өмнөд Солонгос улсуудтай харилцаандаа нэлээд шинэчлэл хийж чадсан байна.
Владимир Путины айлчлалыг улстөрийн шинжээчид “Хятадтай бус шууд хөрш орнуудтай нь уулзсан нь сонирхолтой. Гэхдээ үүний учир нь Хятадын сүр хүч өсөн нэмэгдэж байгаа энэ үед түүний хөрш орнуудтай холбоо харилцаа сайтай байх нь зүйтэй” гэсэн санааг агуулсан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Оросын улс төрийн бодлого сүүлийн жилүүдэд Дорно дахин руу чиглэж эхэлсэн. Нүсэр Европын хараанаас ангижирч Азийн орнуудыг чиглэж байгаа нь алсдаа тун зөв алхам болох юм. Азийн эдийн засаг Европын эдийн засгийг бодвол хурдацтай өсөж байгаа. Үүнийг зөв ашиглах боломж ОХУ-д илүү дөхөмтэй байгаа. Хамгийн боломжит нөхцөл нь газар нутгий байршил болоод байна.
Владимир Путин Ханой, Сөүлд хийсэн айлчлалуудаараа нэлээд ажил амжуулаад авсан байна. Вьетнамтай хоёр улс батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Путины Вьетнамд хийсэн айлчлалын үеэр нефть хийн олборлолт, боловсруулалтыг хамарсан нь гэрээ хэлэлцээрүүд хийсэн нь эдийн засгийн томоохон алхам боллоо.
Харин Сөүлд хийн айлчлалаартус улсыг олон улсын эдийн засгийн харилцаанд илүү оролцоотой болгох замыг нээсэн юм. Мөн Өмнөд Солонгос улсад визгүй зорчдог болсон нь тус улсын бизнесмэнүүдэд ч томоохон үүд хаалга нээж өгсөнхэрэг болов.
Эдгээр уулзалтуудын цаад санааны хамгийн чухал нь Ази, Европыг холбосон худалдаа наймааны өндөр ач холбогдолтой “торгоны төмөр зам” байгуулах төсөл байсан юм. Путин хоёр Солонгосын төмөр замуудыг Сибирийн төмөр замтай холбож, Азийг Европтой холбосон “торгоны төмөр зам” байгуулах төсөлийг эхлүүлэхэд оршив.
Ингэснээр Хойд Солонгосоор дамжин Өмнөдийн Пусан боомттой өөрийн орны төмөр замыг холбох юм. Гурван орны хил дамжин хэрэгжих энэ төслөөс ОХУ 36, Өмнөд Солонгос 34, Хойдууд 30 хувийг эзэмшихээр төлөвлөж байгаа аж. Ийнхүүү ОХУ-ын ерөнхийлөгчийн гэнтийн айлчлал хоёр тивийг холбосон томоохон төмөр замын төсөл эрлүүлэх байв. Энэ төсөл тун удахгүй олон нийтэд нээлттэй болж, хаалттай хэмээх Хойд Солонгосын хаалгыг дэлхий нийтэд дэлгэх болно. Оросын хийж буй энэ үйлдэл нь Хятадаас өрсөх бодлгуудын нэг нь болж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ