"Хүүхдээ сургууль дээрээ ямар 00 ашигладагийг шалгаарай"

Өнөөдөр Дэлхийн ОО-ийн өдөр. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй ‘Ъие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. Энэ өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Манай улсын хувьд 2011 оноос эхлэн тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Дэлхийн ОО-ийн өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр НЭМҮТ “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй, цэвэр, тав тухтай байлгах, 00 ашиглалтаас үүдэлтэй бохир гараар халдвар дамжих эрсдэлийг бууруулах зорилготой юм байна.

Ингээд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны секторын эрхлэгч,химийн ухааны доктор Х.Шүрэнцэцэгтэй ярилцлаа.

-Энэ өдрийн дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа бөгөөд тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад энэ өдөр хандив цуглуулдаг бол зарим улс орнуудад шилдэг жорлон шалгаруулах уралдаан зохион байгуулах, ая тухтай, цэвэрхэн, шаардлага хангасан бие засах газартай байхын ач тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилгоор төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай.

-Манай улсын хувьд 00-н асуудал анхаарал татсан чухал сэдэв байх шүү?

-Манай улсын хувьд ариун цэврийн байгууламжийн асуудал тэр дундаа ЕБС, цэцэрлэгүүдийн “00”-ийн асуудал тулгамдсан асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд харьцангуй гайгүй төвийн сургуулиуд төвлөрсөн шугамд холбогдсон ч нэг хүүхдэд ноогдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангахгүй байна. Нэг угаалтуурт 40, нэг сууртуурт30 хүүхэд хуваарилагдах стандарт байдаг. Тэгвэл 2006 онд хийсэн судалгаагаар нэг угаагуурт хотод 147, хөдөөд 86 хүүхэд, суултуурт хотод 81, хөдөөд 49 хүүхэд ноогдож байсан.Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь гадаа бие засах газартай, стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлж байна.

-Сайжруулах ажил хийгдэж байгаа юу?

-ЕБСургуулийн ОО-ийг сайжруулах шаардлага, хэрэгцээ маш их байдаг боловч сургуулийн зүгээс төсөв санхүү байхгүйн улмаас сайжруулж чадахгүй байна.УБ хотын гэр хорооллын айл өрхийн 97.3% нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Эдгээрийн ихэнх нь стандартын шаардлага хангадаггүйгээс хүүхдүүд сургууль цэцэрлэг дээрээ шаардлага хангасан 00 ашиглах эрхтэй талаар мэдэхгүй байна. Энэ өдөр бид эцэг, эхчүүдэд хандаж Та өнөөдөр, яг одоо хүүхдээ сургууль, цэцэрлэг дээрээ ямар 00 ашигладаг, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэхэд анхаарлаа хандуулаарай гэж уриалж байна.

- Энэ байдал нь хүмүүсийн эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулах бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор дэлхий дээр 1.1 тэр бум хүн найдвартай усан хангамжаар, 2.6 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна. Энэ нь хүмүүсийн өвчлөл, эрт нас баралтын эрсдлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26%, нас баралтыг 65%-иар бууруулдаг байна. Ус ариун цэврийн байгууламжинд зарцуулсан нэг доллар тутамд эрүүл мэнд болон үйлдвэрлэлийн зардлаас найман доллар хэмнэдэг нь тогтоогдсон. Манай орны хувьд найдваргүй усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн хоол тэжээлийн дутал, өвчлөл, нас баралтад хүргэдэг суулгалтын гол шалтгаан болж байна.

-Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээтэй холбоотой тоо баримт дурдаач?

-ДЭМБ, НҮБХС-ийн хамтарсан үнэлгээний хөтөлбөрөөр Зүүн Азийн бүсийн орнууд дах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн аль нэг төрлөөр хангагдсан хүн амын тоо 1990 онд 48% байсан бол 2008 онд 62% болж нэмэгдсэн. Зүүн Азид таван хүн тутмын хоёр нь өнөөг хүртэл сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна. Манай улсын хувьд хотын хүн амын 1/4, хөдөөгийн хүн амын 2/3 нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглах боломжгүй байна. Хотын ядуу өрхийн 44,8 хувь, хөдөөгийн ядуу өрхийн 71.5 хувь сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй байна. УБ хотын гэр хорооллын 160- 180 мянган айл өрхийн 97.3% нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашиглаж байна.

-Нүхэн жорлонгийн стандарт ямар байх ёстой вэ?

-Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар хийгдсэн, доторлогоотой байх ёстой. Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэгслүүдийг тавьсан байна. Мөн гэр сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барьж ашиглана. Жорлонгийн бүхээгний хаалга гадна, дотно талдаа түгжээтэй байх бөгөөд үөнийг цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгинй хаалганы дээр ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна. Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх шаардлагатай.

-Тэгэхээр Манайд ийм стандарт хангасан жорлон бараг байхгүй биз дээ?

-Харин тийм ээ. Энэ бүх шаардлагыг хангаж чадахгүй , заримыг нь хангасан нүхэн жорлон бол бий.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ