Замын цагдаа уурлахдаа хүний машин эвдэж, буудав

{!!!left!!!}АНУ-ын Орианагаас Нью Мехико хүрэх замд жигтэй хэрэг гарчээ. Цагдаагийн хяналтын самбарын камерт кинон дээр гардаг шиг үйл явдал бичигджээ.

Хурд хэтрүүлсэн машины жолоочийг саатуулсан ч жолооч эмэгтэй цагдаа нартай муудалцсанаас хэрэг явдал эхэлсэн юм.

Хэдийгээр цагдаа нар учир зүйгээ олох гэсэн ч эмэгтэй болон түүний хүү мөн цагдаа нар руу дайрч, зарим бүдүүлэг үгсээр доромжилсон байна.

Түүнчлэн хурд хэтрүүлсэн жолооч бүсгүй торгуулахгүй явахыг оролдсон нь цагдаагийн бухимдлыг төрүүлсэн бололтой.

Цагдаагийн үүргийг дараагүйнх нь төлөө тэрээр уурлаж, бороохойгоор машиных нь толийг цохин хугалж, цонхыг нь хагалсан байна.

Энэ байдлыг харсан өөр нэгэн цагдаа сандрахдаамашин хөдлөх үед дугуй руу нь буудаж нэлээд шуугиан дэгдээжээ.

Тухайн үед эмэгтэй машиндаа таван хүүхэдтэйгээ явж байсан байна.

Хүүхдүүд нь 6-18 настай байжээ. Дугуйруугаа буудуулсанэмэгтэй машинаа барин 10 минут орчим явсны дараагаар ойролцоох зочид буудлын урд очин зогсож, цагдаагийн хэсгийнхэн ч мөн хүрэлцэн ирсэн байв.

Одоогоор цагдаа нар жолооч эмэгтэй болон түүний 14 настай хүүг баривчлаад байна. Цагдаагийнхны өгсөн мэдээллээр эмэгтэйн машинаас марихуан ороосон цаас илэрсэн юм. Тиймээс энэ нь түүний тарьсан хэргийг хүндрүүлэх нөхцөл болно хэмээж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ