Казаньд осолдсон онгоцны бичлэг олдлоо

{!!!left!!!}Ням гаригийн орой ОХУ-ын Казань хотноо зорчигч тээврийн онгоц осолдож онгоцонд сууж явсан 50 хүн бүгд амь үрэгдсэн хэрэг гарсан. Москва хотоос Казань руу нислэг үйлдсэн Боинг 737 онгоц орон нутгийн цагаар 19:20 цагийн орчимд осолдсон юм. Татарстаны авиа компанийн онгоцонд нийт 44 зорчигч болон нислэгийн багийн зургаан хүн явж байсан ажээ.
Онгоцны хар хайрцаг олдсон ч гэмтсэн учир нарийн тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй байна.Тиймээс ослын шалтгааныг хараахан тодорхойлж чадаагүй байна хэмээн албаныхан мэдээллэв. Харин хотын нэгэн оршин суугчийн гар утаснаасаа хийсэн бичлэг интернэтэд тавигдаад байна.
Онгоц осолдох болсон өөр нэгэн шалтгаан нь цаг агаарын байдал бага зэрэг тааруухан байсантай холбоотой байж мэднэ хэмээн таамаглаж байна. Учир нь осол гарах үед Казаньд бороотой байсан гэнэ. Шинжээчид ямартай ч хар хайрцгуудыг тайлж мэдээлэл авахаар ажиллаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ