Леброн Бэкхем хоёр хамтарч хөлбөмбөгийн баг байгуулна

NBA-гийн од Леброн Жеймс, нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэм хоёр хамтарч Майамид хөлбөмбөгийн баг байгуулахаар болжээ. Хөлбөмбөгчийн замналдаа цэг тавьсан Дэвид Бекхэм хөлбөмбөгийн өөрийн гэсэн багтай болох хүсэлдээ хөтлөгдөн Майамид баг байгуулбал үр дүнтэй гэж үзжээ. Үүнийг Леброн Жеймс дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна.

"Дэвид миний сайн найз. Бид хоёр хоёулаа хөлбөмбөгийн баг байгуулахыг тэмүүлж байна. Майами бол хөлбөмбөгийн баг байгуулахад яг тохирох газар. Энд олон залуу шилдэг хөлбөмбөгчид бий. Мөн эндэхийн хүмүүс хөлбөмбөгт их дуртай нь дэмжлэг болно" гэжЛеброн Жеймс өгүүлжээ.

Энэ бол Леброн Жеймсийн хөлбөмбөгт мөнгө хаяж буй эхний тохиолдол биш юм. Тэрбээр 2011 онд Английн "Ливерпуль" багийн хувьцааны багахан хэсгийг худалдан авсан билээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ