Бангладешийн арьс, ширний үйлдвэрийн ажилчдын бодит амьдрал

Бангладеш улс хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэг. Наймдугаар сар бол арьс ширэн бүтээгдэхүүнийг боловсруулах хамгийн тохиромжтой цаг хэмээн Бангладешчууд энэ үед хамгийн их хөдөлмөрлөдөг. Цэвэр арьсан гутал, хүрэм зэргийг хамгийн өндөр төвшинд хийдэг хэмээдэг энэ улсын арьс ширний үйлдвэрүүд ямар дүр зурагтай байдгийг харуулж байна.
Нэлээд хүнд хөдөлмөрт тооцогддог энэ үйлдвэрийн ажилчдын нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг талаар гэрэл зургийн сурвалжлагаас харж болно. Тус үйлдвэрт олон жил ажилласан хүмүүс арьсны янз бүрий халдварт өвчин, чийгтэй, бохир орчноос элдэв өвчин авах нь их байдаг ажээ.
Арьс, ширийг боловсруулахдаа хэрэглэдэг химийн бодисуудаас хордож хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүс маш олон бий. Гэхдээ тэдэнд энэ ажлыг хийж ар гэрээ тэжээхээс өөр ямар ч сонголт байхгүй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ