Ираны ЭСЯ руу халдлага үйлдлээ

Ойрхи Дорнодын Швейцарь хэмээгддэг Ливаны нийслэл Бейрут хотноо Ираны элчин сайдын яамны байрны гадаа амиа золиослогчид бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлтийг Абдулла Аззам хэмээх сүннитийн хэт даврагсадын бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн байна.
Тэдний "манай агуу хоёр дайчин" хэмээн нэрлэсэн хоёр амиа золиослогчийн дэлбэлсэн бөмбөгийн уршгаар 23 хүн амь үрэгдэж 146 иргэд шархадсаны дотор Ираны соёл урлагийн атташе өртөж амиа алдсан байна.
Абдулла Аззам бүлэглэлийг АНУ террорист байгууллагуудын жагсаалтад оруулаад удаж байгаа. Олон жилийн өмнө ЗХУ Афганистанд хүчээр нэвтрэх үед тус бүлэглэлийнхэн лалын шашинтнуудыг ихээр зэвсэглэж тийш нь илгээж байв.
Ливаны өмнөд хэсэгт төвлөрдөг тус бүлэглэлийнхэн Аль Каидагийн нэг салбар ч хэмээгддэг. Улмаар шийтүүд давамгайлсан Ираны эсрэг ийнхүү халдлага үйлдээд байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ