Арлын орны бас нэгэн зовлон

{!!!left!!!}Индонез улс 800 орчим бүлэг арлаас тогтдог. Арал улсын зовлон ямар их байдгийг ясандаа тултал мэддэг улсууд.
Газар хөдлөлт, харсалхи, цунами гээд учрах бэрхшээл туулан зовлон ихтэй. Үүний дээр тус улсад идэвхжилт өндөртэй хэд хэдэн галт уул бий.
Саяхан Суматра арлын хойд хэсэгт орших Синабунг гал уул идэвхжиж үнс нурам цацаж эхэлжээ. Нутгийн иргэд амьдрах аргагүй их үнс тоосон дунд амьдарч байна.
Синабунг галт уул нь 2600 метр өндөртэй.
Галт уулаас ялгарах утаа, үнс нурам тэнгэрт тулсан мэт л харагддаг.
Уулын ойрлцоо амьдардаг тосгоныхон галт уулыг идэвхжиж эхлэхэд гэр орноо орхин нүүцгээдэг.
Энэ галт уул 400 орчим жилийн өмнө оргилж байсан бөгөөд бүрэн унтраагүй галт уул юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ