Ангараг дээрх харийнхны ул мөр

{!!!left!!!}Дэлхийн иргэд бид сансар огторгуйг судалж, хөрш зэргэлдээх гаригуудыг судалсаар ирсэн. Зарим нь хэт хүйтэн эсвэл халуун, амьдрал байхболомжтой эсвэл боломжгүй гэхчлэн судалсаар байгаа. Хамгийн сүүлчийн байдлаар Ангараг гаригийг нэлээд ач холбогдол өгч онцгойлон судалж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард тус гаригийг судлахаар мэдээлэл дамжуулах төхөөрөмж илгээсэн нь амжилттай болсон.

Тэрхүү төхөөрөмжийн тусламжтайгаар ангаргын зургийг авч, өмнө нь авч байгаагүй мэдээллээ олж чадаж байгаа. Өнгөрөсөн сард өнөөх төхөөхөмжийн тусламжтайгаар тус гариг дээр ус байх магадлалтай гэдгийг олж мэдсэн. Хөрсөөс нь улсны нэгдэл илэрсэн нь том амжилт байсан билээ.

Тэгвэл дараачийн алхам тэндхийн амьдралыг судлах, тус гаригийн эзэн, оршин суугч нь хэн бэ гэдгийг тогтоох юм. Ангараг дээр явагч төхөөрөмжийн илгээсэн зургаас хэд хэдэннотлох баримт бүхий зураг илрээд байгаа. Ангараг дээр амьтан байгаа юу? гэсэн асуултад хариулт гарч ирж байна.

Ямар нэг төрлийн гүрвэл, хүнтэй адил амьтны дүрсүүд илэрч байгаа. Гэхдээ тэд бидний таамаглаж байгаа амьд амьтан уу эсвэл энгийн л хад чулууны дүрс үү гэдгийг хараахан мэдэж чадаагүй байна. Хөрсний өнгөтэй амьтан ч байж болохоор байгаа. Зарим зураг дээр бүр хүний нүүрний дүрс илэрсэн. Мөн хүний гараар бүтээсэн мэт зүрхэн хэлбэртэй дүрсүүд олноор олдсон байна.

НАСА-ын эрдэмтэдАнгаргаас ирсэн бүх мэдээллийг цацдаггүй. Тэдний олж мэдсэн илүү сонин баримт байхыг үгүйсгэхгүй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ