Перуд агаарын бөмбөлөг осолдож далайд унажээ

Перуд “Balloon” хэмээх аялал жуулчлалын компанийн жуулчны агаарын бөмбөлөг Номхон далайд унаж осолдон одоогийн байдлаар хоёр хүн ор сураггүй алга болоод байна. Осолдсон агаарын бөмбөлөгт нисэгчээс гадна зургаан жуулчин аялж явж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Перугийн албаныхны мэдээлснээр аврах албаныхан цэргийн нисэх хүчнийхэнтэй хамтран ослын газарт шуурхай ажилсны үр дүнд таван жуулчин эмэгтэйг эсэн мэнд аварсан боловч агаарын бөмбөлөг нисэгч, өөр нэг эрэгтэйн хамт сураггүй болжээ. Перугийн тэнгисийн цэрэг, нисэх хүчнийхэн болон цагдаа нар хамтран ор сураггүй болсон хоёр хүнийг эрж хайх ажиллагааг явуулж байна.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ