“Ён Бин Гуан”-аас зөрчил илэрчээ

Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран томоохон зах, худалдааны төв, солонгос, хятад хоолны газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар "Метромалл" их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах “Ён Бин Гуан” нэртэй солонгос зоогийн газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол бэлтгэж байсан аж. Тиймээс ЦЕГ-аас уг хоолны газарт арга хэмжээ авч, хоол нэртэй хор үйлдвэрлэж, хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг анхааруулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ