”Түндэмүн” сауны хашаанд байсан машинаас эд зүйлээ алджээ

Энэ сарын 16-нд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн хоёр давхарын павилонд ажилладаг иргэн У нь лангууны цаанаас бэлэн 700 мянган төгрөг, бусад эд зүйлээ алджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн энэ сарын 18-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо "Түндэмүн" сауны хашаанд автомашинаа тодорхой гэрэлтүүлэг, харуул хамгаалалтгүй газар тавьсанаас болж их хэмжээний эд зүйлээ алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, "Түндэмүн" сауны хашаанд иргэн М гэгч нь өөрийн эзэмшлийн "Лексус 470" машинаа харуул хамгаалалтгүй орхисноос үнэт эдлэл, бэлэн биет 820 мянган төгрөг алдагдсан хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин