Нярайн цогцос олджээ

Өчигдөр Налайх дүүргийн хоёрдугаар хороонд Сэлэнгэ аймгийн харьяат А гэгч нь өөрийн төрсөн эцэг 60 настай Н-ийг согтуурсан үедээ үл ялих зүйлээр маргалдаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Мөн Баянгол дүүргийн тавдугаар хорооны 45 дугаар байрны гуравдугаар орцны гадна дутуу төрсөн ураг олдсон хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Одоогоор эцэг, эх нь хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ