Шаардлага хангаагүй цемент үйлдвэрлэж байжээ

“Сайхан хараа” ХХК-ийн худалдаалж байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн “Тайга” нэрийн OC-32,5 маркын 50 кг-аар савлагдсан цемент холбогдох стандартын шаардлагад нийцэхгүй,барилга байгууламжийн чанар стандартад сөргөөр нөлөөлж байна гэсэн иргэдийн гомдол ШӨХТГ-т иржээ. Гомдлын дагуу ШӨХТГ-аас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч шалгалт зохион байгуулсан байна.

Уг цементээс дээж авч Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лабортариор шинжлүүлэхэд цементийн савлагааны битүүмжлэлийг алдагдуулж, дахин савласан зэрэг зөрчлүүд илэрсэн аж. Чанарын шаардлага хангаагүй цементийг хэрэглэгчид болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд худалдаалж буй үйлдэл нь хууль зөрчсөн учир тус ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлийн 24.13 дахь заалтын дагуу захиргааны шийтгэл ногдуулжээ.

Мөн шинжилгээний дүнгээр чанарын шаардлага ханаагүй болох нь тогтоогдож, улсын байцаагчийн акт үйлдэн лацадсан цементийн устгалд оруулж зөрчлийг арилгуулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ