Жолооны багш нар дүрмийн шалгалтдаа унажээ

Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч нарын ур чадвартай холбоотой болохыг ШӨХТГ-аас онцолж Замын цагдаагийн газартай хамтран жолооны курсуудыг шалгаж хийжээ. Шалгалтад нийслэл орон нутгийн нийт 150 курс хамрагдсан бөгөөд хангалтгүй дүн гарсан байна. Шалгалтаар жолооны курсын багш нарыг голчилж шалгасан бөгөөд хотын дүрэм зааж байгаа багш өөрөө дүрмийн шалгалтдаа унажээ. Сурч буй хүмүүсээс авдаг 20 тестэд багш нь тал хувьд нь хариулж чадахгүй тохиолдол гарчээ.Харин орон нутагт сургалтын чанар харьцангуй гайгүй байгаа нь ажиглагдсан байна. Нийслэлд 400 хүнээс 350 нь унаж байхад, Дархан-Уул аймагт 350 хүнээс 10 нь шалгалтдаа бүдэрчээ Иймд эмх замбараагүй тусгай зөвшөөрлийг эцэслэхээр болсон байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ