Хойд Солонгос 3G интернэт ашиглаж эхлэв

Хойд Солонгосыг хамгийн хаалттай, комунист дэглэмтэй гэдгээр нь дэлхий нийт мэднэ. Харин тун саяханаас тус улсын иргэд 3G сүлжээг ашиглах боломжтой болжээ. Египетийн “Orascom” телефон үйлчилгээний фирм болон Хойд Солонгосын эрх баригчид хамтран “Koryolink” нэртэй компани байгуулж, ийнхүү иргэддээ 3G сүлжээг ашиглаж боломж олгож байгаа нь тун таатай мэдээ болон түгэж байна.

Уг үйлчилгээг ашиглаж буй иргэд зөвхөн өөрийн улс дотроо дуут дуудлага хийх, дотоодын вэб сайтуудад хандах боломжтой. Харин олон улсын бүх яриа хаалттай байх гэнэ. Энэ боломж нь өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгост Google компанийн захирал Эриз Шмитийн айлчлалтай ихээхэн холбоотой. 

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ