Адам Левин оны хамгийн секси залуугаар тодорлоо

People” сэтгүүлийн редакциас 2013 оны хамгийн халуухан буюу секси залуугаар "Maroon 5" хамтлагийн дуучин Адам Левинийг нэрлэжээ. Түүний зураг тус сэтгүүлийн ковер дээр гарч байгаа юм. Энэ жилийн хамгийн халууханэрчүүдэд Жорж Клуни, Жонни Дип, Брэд Питт нарын нэрийг дэвшүүлснээс Адам Левин илүү олон хүний санал авсан байна.

Оны хамгийн секси залуугаар тодорсон Адам “Энэ үнэхээр хөгжилтэй юм, гэхдээ бас сэтгэл догдлом юм байна” хэмээн ярьжээ. Өдгөө 34 настай царайлаг, халуухан залуугийн сүйт бүсгүй “Victoria’s Secret”-ын сахиусан тэнгэр Бехати Принсло хайртай залуугийнхаа шинэхэн цолд тун дуртай байгаа гэнэ

Өнгөрсөн жилийн хамгийн секси залуугаар Чейнинг Татум тодорч байсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ