”Үндэсний супер лиг” өнөөдөр эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний супер лиг"-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд 17:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн супер лигт нийт долоон баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн улирлын аварга "Дорнод Танан Гарьд" болон "Увс Эрдэнэдрийлинг Ригс", Сүхбаатар дүүрэг "SBL Хүлэгүүд", Баянзүрх дүүрэг "Их-өргөө Аравтууд", Баянгол "Гурван Тамир", Улаанбаатар "Альянс Тех Харцагууд" оролцохоос гадна өнгөрсөн улирлын "Спрайт супер лиг"-ийн аварга Б.Оросоо эзэнтэй "Монторх" баг дэвшин оролцох юм. Мөн АНУ-аас 15-18 легионер тоглогч хүрэлцэн ирэх бөгөөд тамирчдын эхний таван тоглогч Монголд газардаад байна.

Хамгийн эхэнд Баянгол дүүрэг "Гурван Тамир" багийн легионер тоглогч Крис Лавсон хүрэлцэн ирсэн бол, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан "ИХ-Өргөө Аравтууд" багт Corey Boone, Aundra Williams гэсэн төвийн тоглогч хүрэлцэн ирээд байна. Corey Boone-ын хувьд 25 настай 206 метр өндөртэй Alvernia University, америкийн нэгдсэн улсын EBA лигийн Harrisbury Horizon багт тоглож байсан. Харин Aundra Williams 1989 онд төрсөн 208 см өндөртэй Marshall university, ABL лигт тоглож байсан. "Увс эрдэнэдрийлинг Ригс" багийн легионер Christopher Moore 1988 онд төрсөн206 см өндөртэй, 90 кг жинтэй ABA лигийн Atlanta Wildcats, мөн австралийн Pro Shoalharon tigers багт тоглож байсан байна. Холбон тоглогч Corey Bethea 1986 онд төрсөн 193 өндөр 80 кг жинтэйWest Virgina university, Semi pro Deleware Destroyers багт тоглож байсан юм. Дашрамд дурьдахад энэ жилийн "Үндэсний супер лиг"-ийн нээлтийн тоглолт "Увс эрдэнэдрийлинг Ригс", " Альянс Тех Харцага" багийн тоглолтоор эхэлнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин