Самбо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр самбо бөхийн 37 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлнэ.ДАШТ-д оролцох манай баг тамирчид 80 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнээс эмэгтэй тамирчид 48-аас +80 кг-ийн жинд өрсөлдөх болэрэгтэй тамирчид 50-аас +100 кг-ийн жинд хүчээ үзнэ.

Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ Ц.Цэрэнханд, ОУХМ Т.Баттөгс, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Ууганбаатар тэргүүтэй самбо бөхийн шилдэг тамирчид оролцож байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ