Майк Тайсон Эвандер Холифилдийн тасалсан чихийг эргүүлж өгчээ

{!!!right!!!}Энэ жилийн хамгийн инээд хүрэм хошигнолуудын нэг яах аргагүй төмөр хочит Майк Тайсонтой холбоотой байх нь гарцаагүй болоо.

Тэрээр 1997 оны боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт дээр өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Эвандер Холифилдийн чихийг хазаж тасалсан.

Энэ хэргээсээ болж Тайсон нэлээд хатуу шийтгүүлж билээ. Тэгвэл түүний энэ алдаан дээр “Nike” брэндийнхэн хошигнож Тайсон Эвандер дээр очиж уучлал хүсэн чихийг нь өгч байгаагаар реклам хийжээ. Хүмүүс энэ дүрс бичлэгийг үзээд ийм юм болвол үнэхээр хөгжилтэй юм болно доо хэмээн ярьцгааж байна.

Түүнчлэн энэ рекламны өөр нэг гол баатар бол алдарт сагсан бөмбөгч Деннис Родман байсан юм. Тэрээр байсхийгээд Хойд Солонгос руу явдаг болсонтой нь холбоотойгоор хошигнов. Родман онгоцны тасалбар худалдан авахдаа зөвхөн нэг талын онгоцны тасалбар худалдан авсан нь түүнийг тэндээ үлдэхээр болсон гэсэн санааг илтгэж элэглэсэн хэрэг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ