Хятадад газрын тосны хоолой дэлбэрч 35 хүн үрэгджээ

Хятадын Чиндао мужид газрын тосны хоолойн ойрлцоо гал гарснаас хоолой дэлбэрч 35 хүн амь насаа алдсан байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр шархдаж гэмтсэн хүмүүсийн тоо нэлээд олон байгаа бөгөөд нас барагсад нэмэгдэж ч магадгүй хэмээж байна.

Их хэмжээний өтгөн хар утаа суунаглаж, нэлээд хүчтэй дуу чимээ гарсан хэмээн дэлбэрэлтийг нүдээр үзсэн гэрчүүд ярьж байна. Дэлбэрэлтийн улмаас үүссэн галын унтраахад 100 гаруй гал сөнөөгчид ажиллажээ. Синопек хэмээх газрын тосны үйлдвэрийн хоолой ийнхүү дэлбэрсэн аж.

Энэ үйлдвэр нь Хятадын нэлээд томоохон газрын тосны нэрэгч үйлдвэр юм.Одоогоор чухам ямар шалтгаанаас гал гарсан болон хэрэгт холбогдох хүн тодорхойгүй байгаа юм. Албаныхан энэ хэргийг террорист халдлага байж мэднэ хэмээн таамаглаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ