Энэтхэгийн зүүн эрэг хар салхинд цохиулж байна

Энэтхэгийн зүүн эргийн нутаг руу Хелен нэртэй хүчтэй далайн шуурга ойртон ирж байна. Хар салхи цагт 120 км хүрч шуурч байгаа юм. Өчигдрөөс эхэлсэн энэ хар салхи одоогоор Андра-Прадеш мужид хүрч хөрсний нуралт үүсгээд байна.

Тиймээс олон мянган хүн гэр орноо орхин хоргодох байр руу нүүгээд байгаа юм. Албаныхны зүгээс далайн шуурганы бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах 20 аврах баг гарган ажиллуулж байгаа гэнэ.

Өнгөрсөн аравдугаар сард Энэтхэгийн зүүн хэсгийн нутгийг Пайлин хар шуурган ниргэсний улмаас 27 хүн амь үрэгдэж, олон мянган хүн орох оронгүй болсон билээ. Тухайн үед нэг сая гаруй хүн аюулгүй газар руу нүүн шилжсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэлт болсон юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ