АНУ-ын анхны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болжээ

1789 оны энэ өдөр АНУ-ын анхны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тус оронд болсон байна. Энэ нь америкийн эх газрын армийн ерөнхий командлагч Жорж Вашингтон юм. Вашингтоны хэлсэн үг ердөө 135 үгтэй байжээ. Тэр тангарагийн үгээ “Бурхан надад туслаг” гэсэн үгээр дуусгасан байна. Америкийн өвөрмөц уламжлал ингэж бий болсон түүхтэй. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Вашингтон холбооны бүгд найрамдах улсын оршин тогтнох үндсийг бүрдүүлсэн юм.
Вашингтон өөрийн бодлогод хуучинсаг чиг шугамыг баримталж, харин ардчилсан өөрчлөлтийн талыг баримтлагч байгаагүй байжээ. Гэсэн ч Вашингтон маш их нэр хүндтэй байсан учир, дараачийн сонгуулиар улиран сонгогдсон байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлээч гэсэн саналд Вашингтон татгалзсан хариу өгчээ.
Эх орон нэгтнүүд нь АНУ-ын анхны ерөнхийлөгчийн амьдралын утга агуулгыг томъёолохдоо, “Дайнд анхных, тайван цагт анхных, эх орон нэгтнүүдийнхээ зүрх сэтгэлд анхных” гэсэн үгээр түүхэнд эгнэгт мөнхөлсөн юм.
С.Инда
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ