Зөвлөлтийн цэрэг Рейхстагийн оройд ялалтын тугаа мандуулжээ

Аугаа их эх орны дайнд Германыг ялсанд зориулан байлдаж байгаа арми, тэнгисийн цэргийн флот, Москвагийн гарнизоны анхны парад 1945 оны зургаадугаар сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болсон юм.
1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Рейхстагт буудлагын 150 дугаар дивизийн тагнуулч Егоров, Кантария нарын мандуулсан Улаан тугийг Берлинээс авчирахаас шийдвэрлэсэн байна. Суманд сийчигдэж, цусны толбо суусан улаан туг нь ариун шүтээн болсон түүх ийм бөлгөө.
Рейхстаг дээр мандуулах туг нь нацизм бүрэн ялагдсаны бэлгэдэл болсон гэж бүх нийтээр үзэж байв. Тэгэхэд цохилтын 3 дугаар армийн бүрэлдэхүүнд багтаж байсан есөн дивизийн тоогоор ЗСБНХУ-ын төрийн далбааны загвараар есөн туг яаралтай хийлгэжээ.
Ялалтын туг болсон №5 тугийг ахлах түрүүч Ивановын ахласан гурван дайчинтай бүлэг авч явж байжээ. Байшингийн дээд давхаруудыг дайрахад Иванов үхлийн шарх авсан байна. Гэвч нэг ангийнхныхаа галаар хамгаалуулсан түрүүч Егоров, түрүүч Кантария хоёр тугийг мандуулж чадсан юм. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны шөнө Рейхстагийн дээвэр дээр улаан далбаа намирч, сүүлд нь бас хоёрыг мандуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ