Путин, Шинзо Абэд лонх дарс бэлэглэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар дурсгалын бэлэг солилцжээ.
Хэлэлцээ дууссаны дараа оросын төрийн тэргүүн Японы ерөнхий сайдад 1855 оны шинэ ургацын лонх дарс бэлэглэсэн байна. Энэ нь их бэлэг дэмбэрэлтэй бөгөөд юу гэвэл худалдаа, найрамдлын тухай орос-японы хэлэлцээрт 1855 онд гарын үсэг зурахад мөн ийм үйл явдал болж байсан юм гэж Японы ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ютака Екои дурджээ.
Хариуд нь Японы ерөнхий сайд ерөнхийлөгч Путинд орчин үеийн уулын цанын хувцас, цана бэлэглэсэн байна.
Даваа гаригт Кремльд хийсэн уулзалтын төгсгөлд Владимир Путин, Шинзо Абэ нар найрамдлын гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хоёр орон Курилийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабоамаи гэдэг дөрвөн арлын талаар маргаантай байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ