Химийн хорт хаягдлыг булахад тохиромжтой улс хайж байна

Долоо хоногийн тойм нийтлэлээрээ олны анхааралд байсан хэрэг явдлуудыг цохон тэмдэглэж байна. Ойрхи Дорнодын Сири улсад өрнөж буй химийн зэвсэг болон хорт бодисыг аль улсын нутагт булах эсэх асуудал хамгийн тулгамдсан сэдэв болов. Турк улсын нутагт химийн хорт бодис бүхий химийн зэвсгийг устгахаар тохиролцож байсан ч тус улс үүнийг гүйцэтгэж чадахгүй гэдгээ илэрхийлсэнээр энэ асуудал эргэн гацаанд оров. Нэг үгээр хэлбэл химийн хорт бодис булах тохиромжтой улс хайж байгаа гэхэд хилсдэхгүй ээ.
Энэ асуудлаас гадна ОХУ-ын Казаньд онгоц осолдож онгоцонд явсан 50 хүн бүгд нас барсан хэрэг гарсан. Тус онгоцонд Татарстаны ерөнхийлөгчийн хүү зорчиж яваад амиа алдсан юм. Хачирхалтай нь онгоцны хар хайрцаг олдсон хэдий ч хоосон байсан юм.
Түүнчлэн олны анхаарлыг татсан өөр нэг хэрэг бол хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг гэдэг Их Британи улсад гурван эмэгтэйг 30 жилийн турш байрныхаа хонгилд хорьж байсан хэрэг илэрсэн. Энэ хэргээс үүдэлтэйгээр нэлээд асуудал үүсээд байна.
Сирийн химийн зэвсгийг булах улс олдохгүй байна
Химийн зэвсэг хориглох байгууллагаас Сирийн химийн зэвсгийг устгах 2014 оны дунд хүртэл хуваарийг баталсан. Энэ дагуу эхний ээлжинд Турк улсын нутагт булах ажиллагааа зохион байгуулахаар болж байсан ч тус улс дотооддоо хэлэлцээд боломжгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн юм. Харин Сирийн химийн зэвсгийн нөөцийг хаашаа нь зөөж гаргах нь одоо хүртэл тодорхойгүй байдалд ороод байна. Химийн зэвсэг хориглох байгууллагын баталсан төлөвлөгөөний дагуу химийн зэвсгийг, тэр тусмаа зарин үйлдвэрлэхэд ашигладаг изопропанолыг оролцуулаад сирийн газар нутгаас 2014 оны хоёрдугаар сарын тавнаас өмнө тээвэрлэн гаргаж, 2014 оны зургадугаар сарын 30 гэхэд устгасан байх ёстой.
Турк улсаас гадна Албаний засгийн газар өөрийн нутаг дэвсгэр дээр сирийн химийн зэвсгийг хүлээн авахаас татгалзаад байгаа. Одоогийн байдлаар химийн зэвсгийг өөрийн улсдаа булуулу магадгүй улсуудадФранц, Бельги улсыг нэрлэж байна. Харин далайн гүнд хаях гэсэнсанал эрс эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Казаньд 50 хүн онгоцны олсоор нас барав
ОХУ-ын Казань хотноо өнгөрсөн даваа гаригт зорчигч тээврийн онгоц осолдож онгоцонд сууж явсан 50 хүн бүгд амь үрэгдсэн тухай BBC мэдээлсэн.
Москва хотоос Казань руу нислэг үйлдсэн Боинг 737 онгоц орон нутгийн цагаар 19:20 цагийн орчимд осолдсон байна. “Татарстан” авиа компанийн онгоцонд нийт 44 зорчигч болон нислэгийн багийн зургаан хүн явж байсан ажээ. Мөрдлөг хийж буй багийнхан ослоыг техникийн гажуудлаас болсон уу эсвэл гадны нөлөөллөөс болос уу гэсэн эсэхийг тодорхойлж амжаагүй байна. Онгоцны хар хайрцгыг олсон ч хайрцаг хоосон байсан нь гайхал төрүүлж байгаа юм.
Жон Кеннеди бусдын гарт амиа алдааджил өнгөрчээ
Баасан гаригт АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн дурсгалын хүндэтгэх өдөр боллоо. Одоогоос 50 жилийн өмнө яг энэ өдөр ерөнхийлөгч Кеннеди Даллас хотод сонгуулийн сурталчилгааны ажлаар иргээд мэргэн буучийн суманд өртөж нас барсан юм.
Энэ жилээс эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг Жон Кеннедийг дурсах өдөр болгон зарлах тухай зарлигийг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гаргасан юм.
Барак Обама “Кеннеди Америкийн түүхэнд тодоор дурсагдан үдсэн. Тэрээр Америк улсыг хөгжил рүү хөтөлсөн хүн яах аргагүй мөн. Карибын хямрал, хар арьстнуудын эрх тэгш байдлын төлөө том том алхмуудыг хийсэн нь түүнийг ард түмний хүн гэдгийн тод жишээ” хэмээн хэлэв.
Гурван эмэгтэйг хонгилд 30 жил хорьжээ
Их Британийн цагдаа нар гурван эмэгтэйг 30 жилийн турш хорьж, хүчирхийлж байсан эхнэр нөрөх хоёрыг баривчилсан байна. Энэ нь хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг Их Британи улсад тохиолдсон нь нэлээд дуулиан тарьж байна.
Бусдын дарамтад олон жилийн турш амьдарсан гурван эмэгтэйн нэг нь 30 настай бол нөгөө хоёр эмэгтэй нь 57, 69 настай юм байна. Тэд британи, ирланд, малайз эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүд тэдний гэрт боолчлогдож байсан тухайгаа цагдаа нарт мэдүүлсэн байна. Харин баривчлагдсан хосууд тэднийг халамжилж, аюулгүй газар амьдруулж байсан хэмээн мэдүүлсэн байна.
Баривчлагдсан хосууд хоёул 67 настай. Тэд гурван эмэгтэйг дарамталж, боолчлон Лондоны ойролцоо амьдарч байсан бөгөөд цагдаа нар тэдний нэрийг зарлахгүй байх нь зөв хэмээн үзжээ. Энэ хэргийг “Хүний эрхийг хамгаалах” байгууллагынхан хүний наймаа, боолчлол хэмээн үзэж байгаа. Учир нь тэдгээр гурван эмэгтэй 30 жилийн хугацаанд гэрийн эздийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийж байгаагүй гэдгээ мэдэгджээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ