Украйнд 100 мянган хүн хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо

Украйны нийслэл Киев хотноо 2004 онд болж байсан Жүржийн хувьсгалтай төстэй гэж хэлж болохуйц томоохон эсэргүүцлийн жагсаал болж өнгөрлөө. Энэ жагсаалд100 мянга гаруй хүн оролцсон хэмээн тэмдэглэсэн байна.

Иргэд Засгийн газрынхаа эсрэг ийнхүү жагссан юм. Ингэх болсон шалтгаан нь Европын холбооны гишүүн орон болоход Оросуудын дарамт их байгаагаас үүдэлтэй гэж жагсагчид хэлж байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, Засгийн газрын ордныг тойрсон жагсагчдыг тараахыг оролдсон юм.

Украйн улс Европынхолбооны гишүүн улс болхын тулд ийнхүү ширүүхэнтэмцлээр дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Оросын дарамтаас салж Европын гишүүн орон болохын төлөө тэмцлээ илэрхийлсээр байна. Улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцэгсэд зөвхөн нийслэл хотод төдийгүй томоохон бусад хотуудад мөн жагсаал өрнүүлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ