Байшингийнхаа дээврээс 400 кг ургац хураан авчээ

Хятадын зүүн хэсгийн Зэжиан мужийн оршин суугч Пен Гүйгэнтариа тарих газаргүй ч байшингийнхаа дээвэр дээр хөрс асгаж жилийхээ хэрэгцээт тариа будааг хураан авсан байна. Нийтдээ 120 кв метр газраас 400 кг ургац хурааж авчээ.

Зөвхөн будаанаас гадна, тарвас ургуулсан бөгөөд ургац тун сайн байсан аж. Түүний энэ жишээнээс санаа авсан хөршүүд нь ирэх жил бас дээвэр дээрээ тариа тарихаар зэхэж эхэлсэн байна.

Гэхдээ хотын удирдлагаас энэ үйлдэл буруу хэмээн шүүмжлээд байгаа гэнэ. Суурин хотод байшингийн дээвэр дээр тариа тарих нь зохимжтой биш хэмээн үзсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ