Хятадын тал маргаантай арлуудад агаарын хамгаалалт гаргажээ

Хятад болон Японы хоорондох маргаантай гэгдэх зүүн хэсгийн бүлэг арлуудад Хятадын талаас агаарын хамгаалалт гаргаж эхэлжээ. Хятадын Батлан хамгаалах яам маргаантай энэ бүсэд ийнхүү яаралтай хамгаалалт гаргах шаардлагатай хэмээн өгөө өглөө мэдэгдсэн байна.

Японоор Сенкаку, Хятадаар Дайоюу хэмээн нэрлэж буй энэхүү арлын маргаан дэгдсээр багагүй хугацаа өнгөрсөн ч хоёр улс асуудлыг шийдвэрлэж чадалгүй өдийг хүрч байна. Хятадын талаас ийнхүү арлын орчимд агаарын эргүүл тавьсанд дургүйцлээ илэрхийлэв.

Учир нь маргаантай гэгдэх энэ арал дээр асуудлыг шийдтэл хоёр улсаас ямарч хүн очихгүй байсан нь дээр хэмээнүзэж байгаа. Өмнө нь арал дээр хүн очих тоолонд асуудал хурцдаж байсан билээ. Харин Хятадын талаас ийнхүү агаарын хамгаалалт гарсан нь үр дүндээ ямар асуудал үүсгэж болзошгүй нь одоохондоо хараахан тодорхойгүй байгаа ч Япончууд энэ байдалд тайван хандахгүй.

Өнгөрсөн сард Японы Батлан хамгаалахын сайд Хятадууд арлын маргаанд түрэмгийлэл үзүүлэх тусам байдлыг хүндрүүлж байгаа хэмээнхэлсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ