Европ үнсэн товорго болж мэдэхээр байна

Итали дахь Этна галт уул дахин оргилж эхэлжээ. Галт уул, геофизикийн үндэсний хүрээлэнгийн мэдээлж буйгаар галт уулын зүүн өмнөд хэсэгт шинэ тогоо бий болж шинээр оргилж эхэлсэн байна.
Европ дахь хамгийн том, идэвхтэй энэ галт уулын үнс гурван км-ийн өндөрт оргилж халуун лав ньуулын зүүн хэсэгт байрладаг суурин газрууд руу орж эхэлсэн байна. Харин үнс нурам нь хотыг хучин аюултай хэмжээнд хүрээд байгаа юм. Хотын ойр орчин зам барилгууд үнсэнд хучигдаж улмаас нислэгүүд цуцлагдахад хүрчээ.
Нөхцөл байдал хүндэрч эхэлсэн бөгөөд хотын оршин суугчдыг нүүшлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэн аюултхай бүсэд байгаа хүмүүсийг нүүлгэж эхлээд байна. Уг галт уул хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард оргилсон юм.
Этна галт уул 1667 онд хамгийн хүчтэй оргилж нас барагсдын тоо хэдэн арван мянгад хүрч байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ