"16 настай хүүг гурван жил амбаартаа хорьсон эмэгтэй тэнсэн харгалзах ял авсан"

ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалалтын газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн эрхлэгч Т.Ариунтуяатай Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян болон гэр бүлийн хүчирхийллийн эргэн тойрны асуудлаар ярилцлаа.
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныхаа талаар яриач?
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-аас буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдрөөс эхлэн Олон улсын Хүний эрхийн өдөр болох 12 сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилдэг. Энэ аянд өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд 170 гаруй улс орны олон зуунмянган байгууллага, хувь хүмүүс нэгдэж, хүний эрхийг ноцтой зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байдаг угүзэгдлийн эсрэг дуу хоолойгоо нэгэн зэрэг илэрхийлдгээрээ онцлогтой. 16 өдрийн аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүд тохиодог.
- 11 сарын 25 - Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
- 11 сарын 29 - Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
- 12 сарын 1 - ДОХ-ын эсрэг өдөр
- 12 сарын 2 - Боолчлолыг таслан зогсоох Олон улсын өдөр
- 12 сарын 3 - Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
- 12 сарын 05 - Олон улсын сайн дурынхны өдөр
- 12 сарын 10 - Олон улсын хүний эрхийн өдөр
-Энэ аян анх хаанаас үүсэлтэй вэ?
-1960 оны 11 сарын 25-нд Доминикан улсад хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгмийн зvтгэлтэн 3 эмэгтэйн амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн байна. Хvний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин зэвvvцсэн олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бvрийн 11 сарын 25-ны өдрийг Эмэгтэйчvvд, охидыг хvчирхийлэх явдалтай тэмцэх олон улсын өдөр болгох санаачлагыг анх дэвшvvлж байжээ. Vvнээс хойш 20 жилийн дараа 1981 онд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эмэгтэйчvvдийн хөдөлгөөний бага хурал Колумбад болж, дээрх санаачлагыг дэмжсэн шийдвэр гаргаж, дэлхийн олон оронд 11 сарын 25-ны өдрийг Охид, эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг эсэргvvцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.10 жилийн дараа буюу 1991 онд Эмэгтэйчvvдийн Глобал манлайлал хvрээлэнгээс зөвхөн 11 сарын 25-ны өдрөөр хязгаарлахгvйгээр “Олон улсын хvний эрхийн өдөр” болох 12 сарын 10-ныг угтаж, 11 сарын 25-наас 12 сарын 10- ны өдөр хvртэл 16 хоногийн аяныг жил бvр явуулж байх санаачилга гарган уг ажлыг олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон. Vvнээс хойш найман жилийн дараа 1999 онд НVБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бvр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм. Одоо энэхvv аяныг дэлхийн 170 гаруй орон, 2000 гаруй байгууллага ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулж байна.
-Жендерт суурилсан хүчирхийлэл гэдгээ тодруулаач?
-Энэ нь эцгийн эрхэт ёсонд суурилсан үндэс угсаа, ангидавхарга, нас, хүйс, нийгмийнгаралүүслээр ялгаварлан гадуурхдаг тогтолцообуюу дарамтлал, дарангуйллын хэрэгсэл юм. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монголын нийгэмд хамгийн түгээмэл оршиж, өдөр тутам үйлдэгдэж давтагдан даамжирсаар байдаг хэрнээ хамгийн бага мэдээлэгддэг гэмт хэрэг юм.
-Манайх энэ хөдөлгөөнд нэгдээд хэр удаж байна?
-Манай улс 1997 оноос эхлэн дэлхий нийтийн энэ хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл нийгэмдгэр бүлийн хүчирхийлэл бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дахьбэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна.Хүчирхийлэлд өртсөн хохирогчидхуулийнхамгаалалтыг хүртэжчадахгүйхохирсоор байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүийн тоо баримт, судалгааны дүн байдаг уу?
-Монгол улсын хэмжээнд 2008-2012 оны эхний 7 сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.Гэвч энэ тоо гэр бүлийн хүчирхийллийн үнэн бодит дүр төрхийг харуулж чадахгүй. Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй холбоотой.Нөгөө талаас бид нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байна.
-Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд уг нь нэлээд хэдэн жил болсон. Үр дүн харагдах юм уу?
-Манайд энэ хууль хэрэгжиж эхлээд есөн жил болж байна. Гэвч иргэд энэ хуулийн хамгаалалтыг авч чадахгүй, амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Гэр бүлийн хүрээнд ойр дотныхоо хүний амь насыг хөнөөх, гэр бүлээр нь хүйс тэмтрэх, хүүхдийг зовоон тарчлаах зэрэг хүнд ноцтой гэмт хэргүүд онц хэрцгий аргаар үйлдэгдэх боллоо.
-Хохирогч хамгаалуулж чадахгүйн улмаас хохирсон жишээ дурдаач?
-2012 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр 22 настай хохирогч Г нөхөртөө 12 удаа хутгалуулан амиа алдсан. Г нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу оршин сууж байсан хороондоо болон цагдаагийн байгууллагад хандахад туслаагүй гэсэн. Эцэст нь нөхөртөө эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар удаа дараа шүүхэд хандсан боловч шүүгч “нотлох баримтгүй” гэдэг шалтгаанаар түүнд хамгаалалт тогтоохоос татгалзсан байна. Талийгаач Г-ийн нөхөр 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, гурван настай хүү нь өнчирч үлдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргээс хойш дөрвөн сарын дараа талийгаач Г-ийн ээж сэтгэлийн хямралын улмаас нас барсан байна.
Мөн Хөвсгөл аймагт 16 настай Б-г гурван жилийн турш амбаартаа хорьж тарчлаасан хэрэг гарсан. Долоо хоногийн турш хоолгүй байсан хүү амбаарынхаа модыг онгойлгож хажуу айлаасаа идэх юм хулгайлан идэж байгаад баригдсанаар энэ хэрэг илэрсэн. Шүүхээс хохирогч Б-ийн авга эгч Д-д хоёр жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзсан байна. Мөрөн сумын засаг дарга хүүд асран хамгаалагч тогтоосон боловч хяналт тавиагүй. Б-д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг авга эгч Д нь авч байсан бөгөөд уг тэтгэврийг хүүд өөрт нь зарцуулж байгаа эсэхэд хэн ч хяналт тавиагүй байгаа юм. Зөвхөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдэж, ил гарсан нь энэ болохоос цаана нь илрээгүй олон хэрэг нуугдаж байгаа.Гэсэн хэдий ч хүчирхийлэл үйлдэгч хөнгөн ял шийтгэл хүлээх, эсвэл ямар ч хариуцлага хүлээхгүй ял завших байдал үргэлжилсээр байна.
-Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахын тулд яах ёстой вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 оны УИХ-ын хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй байна. Мөн Хүүхдийг гэр бүлийн хүрээнд зодож шийтгэхийг хуулиар хориглох, цагдаагийн байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулж ажиллуулах талаар мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа биелүүлэхийг засгийн газраас шаардах, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ, хамгаалах байрны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг шаардах, хохирогчийг хамгаалахаар гаргасан шүүхийн шийдвэрүүдийг биелэгддэг болгохын тулд хуулийн үр дүнтэй механизмыг бий болгох зэрэг алхмуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ