Солонгосчууд өдөрт 70 минут интернэт идэвхтэй ашигладаг

Солонгос улсын 20-40 настнууд өдөртөө 70 минут интэрнетийг идэвхтэй ашиглан төрөл бүрийн бичлэг, коммент оруулдаг гэсэн судалгаа гарчээ. Тэд өдөртөө дунджаар 59 минут утсаар ярьж , 58 минут мессэж бичиж , 39 минут интернэт чаат ашигладаг байна.   " Какао talk" мессенжэр залуучуудын хамгийн их ашигладаг мессэнжер бөгөөд  үүний дараа фэйсбүүкийг ашиглагчид давамгайлдаг байна. Солонгос улсын 5 хүн тутмын 1 нь гар утсаараа интернэт ашиглан өөрийн санал бодлоо бусадтай хуваалцаж байгаа ба  тэдний 61 хувь нь 20 настнууд , 35,5 хувь нь 40 настнууд , 2,6 хувь нь 50 настнууд байдаг байна.  

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ