Монгол нинжа нар дэлхийн дуранд өртжээ

Оросын Dofiga.net сайтад манай улсын гар аргаар алт олборлогчдын тухай гэрэл зургийн сурвалжлага гарчээ. Өнгөрсөн зун энэхүү сурвалжлагыг хийсэн юм байна. Ажил мэргэжилгүй монгол хүмүүс чимх алтны төлөө хэрхэн тэмцэж, ямар орчин нөхцөлд амьдарч байгааг харуулжээ.

Нэг үгээр хэлбэл гар аргаар алт олборлож буй тэдгээр иргэдийн нөхцөл байдлыг хамгийн хүнд, хэцүү амьдралтай хүмүүс хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн тус сайтад "Хууль бусаар алт олборлож байгаа хүмүүсийг "уурхайчин нинжа" гэдэг, тэд түүх домогт гардаг уламжлалт сууцандаа амьдарч, газар ухан тун тарчиг амьдарч байна" хэмээн бичжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ