Францын Засгийн газар Африк руу 800 цэргээ илгээнэ

Францын Засгийн газар Төв Африк руу өөрийн 800 цэргийг илгээхээр болжээ. Төв Африкийн Ерөнхий сайд Николас Тьянгайе Францаас цэргийн нэмэлт тусламж авах талаар Парист айлчлах үедээ илэрхийлж байсан нь ийнхүү бодит тусламж болж байгаа юм байна. Цэргүүдийг хилийн хамгаалалтанд хүч нэмүүлэхээр болжээ.

Одоогийн байдалаар Францын410 цэрэг Төв Африкийн нийслэл Банги хотод энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байгаа.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ирэх долоо хоногт Төв Африк дахь эмх замбараагүй байдлыг зохицуулах талаар санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Төв Африкт өнгөрсөн гуравдугаар сараас хойш үүсээд буй эмх замбараагүй байдал газар аваад байгаагаас ийнхүү олон улсын анхааралд өртөөд байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ