55 хүний аминд хүрсэн гэх есөн этгээдийг баривчилжээ

Хятадын зүүн хэсгийн Чиндао хотод бямба гаригт газрын тосны хоолой дэлбэрч 55 хүн амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан. Нас барагсдаас гадна 160 гаруй хүн шархадсан бол одоог хүртэл есөн хүн ор сураггүй байгаа. Тэгвэл цагдаа нар өчигдөр энэ хэрэгтэй холбоотой хэмээн сэжиглэж байгаа есөн хүнийг баривчилсан байна.

Дэлбэрэлтэд өртсөн хоолой Хятадын томоохон нефьтийн үйлдвэр болох “Синопек” компанийн хоолой байсан юм. Баривчлагдсан есөн хүний долоо нь тус компанийн ажилчид гэнэ. Харин нөгөө хоёр нь өөр хотоос ирсэн хүмүүс байсан хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.

Албаныхан хоолой дэлбэрэх гол шалтгаан нь гал гарснаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн. Дэлбэрэлтийн гамшгыг арилгахад 100 гаруй гал сөнөөгч ажилласан байна.

Баривчилсан этгээдүүд хэрэг үйлдсэнэсэх нь тодорхойгүй байгаа ч нотлогдол цаазаар авхуулах ялаар шийтгүүлэх гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ