Охиноо хөнөөсөн эцэг эхэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэтхэгийн шүүхээс охиноо хөнөөсөн гэх Аруши Талвар болон түүний эхнэр, бас тэдний гэрийн зарц Непал зарц охинд ял оноожээ.

Тэд өөрсдийн охиноо 2008 онд гэртээ хөнөөсөн бөгөөд охин нь тухайн үед 14 настай байжээ. Хэрэг нотлох баримтгүй, гэрчгүй хэмээн сунжирсаар өнөөг хүрээд байсан аж. Хэрцгий эцэг эх хоёр охиноо бороохойгоор зодож хөнөөсөн байжээ. Харин энэ тухайгаа тэд бусдад зодуулсан хэмээн нууцалж байсан ч гэмт хэрэг ийнхүү таван жилийн дараа илэрсэн байна.

Шүүхээс охиноо хөнөөсөн хоёр этгээдэд бүх насаар нь хорих ял оноогоод байгаа ч цаазаар авч ч магадгүй байгаа юм. Харин зарц охины тухайд гэмт хэргийг нуун далдалсан хэмээн яллаж байгаа ажээ. Тэд өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах хүсэлтэй байгаа ч шүүхээс хүсэлтийг нь хүлээн авахгүй гэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ