Дайчид: Афган руу явахдаа хөлгүй болох юм чинээ санаагүй

АНУ-ын армийн бага түрүүч цолтой Мэт Крумвайд өнгөрсөн жил өмнөд Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн. Тэрээр Афганистаныг зорихоосоо өмнө 185 см өндөр, бие бялдарын хөгжил сайтай тэргүүн эгнээний залуу дайчин байсан юм. Гэсэн ч Мэт дайнаас ирхэдээ хоёр хөлгүй, өрөөл татуу болж ирсэн. Түүний адил энх тайвны төлөө хэмээн эх орноо төлөөлөн явсан зарим нөхөд нь халуун амиа зольсон бас түүний нэгэн адилаар эрхтэн дутуу болсон цэргүүд ч олон.
Мэтийн хувьд л гэхэд40 орчим мэс засалд орсон. Энэ бүх эмчилгээний дараа тэрээр хиймэл хөл хийлгэж одоо харин түүн дээрээ алхаж сурч эхэлж байгаа. Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Шемил Зуматовын хийсэн гэрэл зургийн нийтлэл хөлгүй болсон бага түрүүч Мэтийн шинэ амьдралыг харуулах болно.
Одоо Мэт гэр бүлийнхэнтэйгээ Техаст аж төрж байгаа бөгөөд хиймэл хөл дээрээ алхаж чаддаг болоод нэгэнт амьдралаа зориулсан арми даа явган цэрэг болох ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ