Орчин үед хүмүүс секс хийх нь багасаж байна

Их Британийн эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийсэн нь нэлээд хачирхалтай үр дүнг харуулсан байна. Хүмүүс нийгмийн хөгжил дээшлэх тусам секс хийх нь багасаж байгааг олж тогтоожээ. Сүүлийн арван жилийн дотор хүмүүс өмнөхөөсөө тав дахин бага бэлгийн харьцаанд ордог болсон байна.

Судалгааны багийнхан ойроцоогоор 15 мянга гаруй хүнээссудалгаа авсан бөгөөд тэдгээр хүмүүс сексээс илүү цаг хугацаа зарцуулах зүйлс гарч ирсэн хэмээн хариулсан байна. Хүмүүсийн оюун санаа хэт их стресс болон мөнгө, ажил гэх зэрэг зүйлсэд төвлөрдөг гэдгийн судалгаа нотолсон байна. Нийгмийн стресс ихтэх тусам хүмүүс сексийн сонирхол нь буурдаг аж. Түүнчлэн сексд бус ухаалаг төхөөрөмжүүддээ цагаа их зарцуулдаг болсон байгаа юм. Хосууд орондоо орсон хойноо гар утас, таблетаа ашиглан нийгмийн сүлжээний сайтуудаар зочилж цагийг өнгөрөөдөг болжээ.

Дээрх нөхцлүүдээс болж долоо хоногт хоёроос илүү секс хийх сонирхолгүй болсон нь үнэндээ сөрөг үр дагавартай хэмээн эрдэмтэд үзэж байна. Энэ нь цаад утгаараа хүний дундаж наслалтад сөрөг нөлөө үзүүлнэ хэмээж буй. Ялангуяа энэ байдал нь дунд насныханд ихээхэн ажиглагдаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ