Ц.Монгол: Хуулийн шаардлага хангаагүй хүнийг хүлээж авахгүй шүү дээ

ГССҮТ-ийн эмч, ажилчид Эрүүл мэндийн яамнаас томилогдсон Ц.Энхбаярыг хууль бусаар томилогдсон хэмээн эсэргүүцсэн. Энэ дагуу өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж тэдний саналыг хүлээж Ц.Энхбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилж 14 хоногийн дотор асуудлыг шийднэ гэсэн амлалт өгөөд байсан юм.
Гэвч түүнээс хойш сарын хугацаа өнгөрч байгаа боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлээс нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна. Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэж яриад байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ажилчид шинэчлэлийг эсэргүүцэж байна гэсэн яриа гараад байгаа шүү дээ?
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийхийн тулд ЭМЯ-ны бүтцийн хэмжээнд зөв зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх ёстой. Мөн эмнэлэгт шаардагдах тоног төхөөрөмжөөр нь бүрэн хангаж, хүн амд эмнэлгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажиллах ёстой. Тодруулбал, анхан шатны нэгжээс нь эхлээд хороод, сумдын эмнэлгийг чадавхжуулах, тоног төхөөрөмж, сайн эмч мэргэжилтнээр хангах байр сууринаас хандах хэрэгтэй. Түүнээсээ дээшлээднэгдсэн эмнэлгүүдийн аcуудлыг нэгдсэн бодлогоор шийдэх ёстой. Түүнээс шинэчлэл хийж байна гээд дарга нарыг нь солих асуудал бол шинэчлэл биш. Шинэлэг үзэл бодолтой хүн байлгүй яахав. Гэхдээ дарга солигдсоноор систем шинэчлэгддэггүй. Тиймээс би эрүүл мэндийн шинэчлэлийг зөв бодлого чиглэлийн дагуу хийгдэж байна гэж бодохгүй байгаа.
-Эрүүл мэндийн сайд С.Удвал ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаярыг томилсон. Энэ томилгоо нь ямар хууль дүрэм зөрчсөн явдал вэ?
-ГССҮТ-ийн ерөнхий захиралаар Ц.Энхбаяр гэдэг хүнийг томилж Сайд тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн явдал. Төрийн албаны салбар зөвлөлийн хийх ёстой ажлыг хийсэн, төрийн албан хаагчдыг томилох асуудалд улс төрийн албан хаагч оролцох ёсгүй гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн зүйл байгаа. Ер нь бол Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн дарга нарын сонгон шалгаруулалтыг 2013 долдугаар сарын 5-нд явуулахаар Эрүүл мэндийн яамны төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан байсан. Үүнийг сайд С.Удвал хойшлуулах хүсэлт гаргаад ГССҮТ дээр энэ сонгон шалгаруулалтыг явуулаагүй.
Энэ сонгон шалгаруулалт тухайн үед хийгдчихсэн бол тэнцсэн хүмүүс нь ажилдаа ороод жигдрээд явчих байсан. Эрүүл мэндийн сайдын энэ үйл ажиллагаатай холбогдолтойгоор 39 албан бичиг Төрийн албаны зөвлөл яам хооронд шидэлцсэн байдаг. Үүнээс Эрүүл мэндийн сайд Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж Төрийн албаны зөвлөлийн ажилд саад болсон ньажиглагдаж байгаа юм. Ийм хууль бус томилгоог хийсэн учраас эмнэлгийн хамт олон хүлээн авахгүй байх үндэслэл бий болж байгаа юм.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмч нарыг төрийн албан хаагчид тул яамнаас томилогдсон даргыгаа эсэргүүцэх ёсгүй гэж буруутгаж байсан. Эмч нарт ингэх эрх бий юу?
-Энд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал гарч ирж байгаа юм. Салбарын харьяа төвүүд буюу нэгдсэн эмнэлгүүдийн дарга нарыг томилох асуудлыг ардчилсан зарчмаар шийдэх ёстой. Тодруулбал хамт олон болон тухайн байгууллагынх нь удирдах зөвлөлийнх нь саналыг харгалзаад тухайн ажлыг хийх чадвартай чадварлаг боловсон хүчнийг томилно. Гэтэл өөр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцээгүй ийм хүнийг хууль зөрчөөд томилж байгаа нь шинэчлэл биш. Гэтэл эмнэлгийн эмч ажилчид хуучинсаг байна гээд хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацаад олон нийт рүү хандсан шоу маягийн юм хийж байна шүү дээ.
Эмнэлгийн даргыг томилох арга механизм нь буруу байгаа юм. Эрүүл мэндийн сайдын зүгээс Төрийн албаны салбар зөвлөлийн хийх ажилд хөндлөнгөөс оролцож байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байна гэж үзэж байна. Эмч ажилчдын тавьж байгаа шаардлагыг би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ томилогдож ирсэн Ц.Энхбаяр гэдэг хүн ажилд ирсэнийхээ дараа хамт олныг хоцрогдсон, авлигад идэгдсэн гэж доромжилсон. Эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлаас өөрчлөөд дадлага туршлага багатай болон мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авсан. Эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнууд хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс. Гэтэл энэ хүмүүс өвчтөнүүдээ эмчлэх ажилд нь саад тотгор үүсч хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байгаа тул Үүнийг эсэргүүцэж өргөсөн тангарагынхаа дагуу үйл ажиллагаагаа зөв явуулахын тулд л эсэргүүцэл гаргажбайгаа юм. Түүнээс хэвлэл мэдээллээр мэдээллээд байгаа шиг тангарагаасаа няцсан юм байхгүй. Би өөрөө ГССҮТ дээр очиж байдлыг нь үзэж харсан. Эмнэлгийн хангамж үнэхээр муу, ор хүрэлцээгүй коридороор дүүрэн өвчтөнүүд ор хүлээгээстэй, гэмтсэн хүмүүсийн ясыг хадах тусгай зориулалтын хадаас нь ховор хангамж байдаггүй. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хамт олныг хуучинсаг, өөрчлөлт шинэчлэлийг эсэргүүцэж байна гэдэг утгагүй л дээ. Ийм нөхцөлд ажилладаг хүмүүсийн ажиллах таатай орчныг нь бүрдүүлж өгөх ёстой.
-ГССҮТ-ийн эмч нарыг хахуульд автсан гэдэг яриа их гарсан шүү дээ?
-Гэмтэл согогийн үндэсний төвийн ажилчид хахуульд автсан гэж доромжилсон гэж гомдоллож байгаа. Ер нь хамт олон, олон нийт, ард түмнийг ч юм уу доромжлох нь байж болохгүй асуудал шүү дээ. Үнэхээр тодорхой нэг этгээд албан тушаалаа ашигласан байвал шалгуулах хэрэгтэй. Удирдагч хүн гэдэг тодорхой юм ярих ёстой. Мөн АТГ шалгаж тогтоогоогүй зүйлийг хэвлэлийнх нь нэг ажилтан “Гэмтлийн эмнэлэг 90 гаруй үйл ажиллагааг хууль бусаар явуулж байсан” гээд зурагтаар ярьж байна лээ. Тэгвэл үүнийг шалгаж тогтоох хэрэгтэй байтал тийм мэдээлэл хийгээд сууж байгаа юм. Үүнээс албан тушаалд дуртай хүмүүс, улс төрчдийн дэмжлэг авсан зарим этгээдүүд ямар ч үнээр хамаагүй дарга болох гэсэн зүйл ажиглагдаад байна. Манайд дарга болохын төлөө, төрийн ашигтай албан тушаалд очихын төлөө тэмцэл явж байна шүү дээ. Шударга бусаар баяжихыг хүссэн, албан тушаалд хэтэрхий дуртай хүмүүс улайран тэмцэж байна. Үнэхээр шалгаруулалтад ороод уначихсан юм бол яах гэж тэгэж явж байгаа юм. Цаана нь нэг ашиг сонирхол байна гэж хардаж байгаа. Ийм ашиг сонирхолын зөрчилтэй этгээдүүдийг С.Удвал сайд таслан зогсоох ёстой байтал эсрэгээрээ ажиллаж байна.
-Эмч нарын шаардлагын дагуу сар орчмын өмнө Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Тэндээс гаргасан шийдвэр хэрэгжсэн үү?
-ГССҮТ дээр болсон нөхцөл байдлын талаар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд сайдын зөвлөлийн хурал хийсэн. Хурлаар бүх зүйл тодорхой болсон. Бүх саналыг хүлээж авсан. Энэ саналын дагуу Эрүүл мэндийн сайдын ээлжит бус хурлаас дөрвөн заалт бүхий шийдвэр гаргасан. Түүний нэгд ГССҮТ-ийн хэвийн үйл ажиллагаа, өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч ажилчдын саналыг хүлээн авах гэж байгаа. Үүн дотор долоон эмчийг ажилд нь буцаан авах, Ц.Энхбаярыг өөрчлөх зэрэг орох юм. Хоёрдугаар заалт дотроо сонгон шалгаруулалт явуултал Ц.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгчээр үлдээгээд Эрүүл мэндийн яамнаас дэмжин туслах баг томилно гэсэн байсан. Ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл баг очоод ажлыг нь хийх юм уу даа. Энэ нь нэгдүгээр заалттайгаа харшилж байгаа. Ийм шйидвэр гаргачихаад 14 хоногт асуудлыг шийднэ гэсэн. Одоо яг 28 хонож байна. Тэгэхээр энэ зүгээр л уур амьсгалыг зөөллөх гэсэн арга мэх, заль байсан. С.Удвал сайд үүн дээр шударга байж чадахгүй байна. Одоог хүртэл долоон эмчийг ажилд нь аваагүй, Ц.Энхбаярыгөөрчлөөгүй байгаа. Үүнээс хууль бус ажиллагаагаа зөвтгөх гэсэн, ямар ч хамаагүй үнээр Ц.Энхбаярыг албан тушаалд нь байлгах гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй зүйл л харагдаад байгаа.
-ГССҮТ-ийн захирлаар Ц.Энх¬баярыг томилсоныгоо С.Удвал сайд Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж тайлбарлаж байсан?
-Төрийн албаны зөвлөлөөс өгсөн танилцуулга надад байна. Түүн дээр Эрүүл мэндийн сайд С.Удвал уг сонгон шалгаруулалтыг явуулаагүй. Тухайн үед сонгон шалгаруулалтыг явуулж асуудлыг хугацаанд нь шийдэх боломжтой байсан гэж байгаа юм. Тэгэхээр Удвал сайд Төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг хийлгээгүй хөндлөнгөөс оролцожашиг сонирхолдоо нийцүүлж байна гэж харагдаж байна.
-Сайдын зөвлөлийн хурлынхаа дараа ГССҮТ дээр шууд дахин сонгон шалгаруулалт явуулах боломж байсан уу?
-Үнэхээр шударга хандаж байгаа юм бол Эрүүл мэндийн сайд ГССҮТ-ийн захирлыг томилсон тушаал нь хууль бус гэдгийг зөвшөөрөөд Ц.Энхбаярыг чөлөөлөн үүрэг гүйцэтгэгчийг шууд томилчих ёстой. Гэтэл тэгээгүй. Ер нь сайд өөрөө бие дааж ганцаараа тушаал гаргачихаад хүчингүй болгохдоо яагаад сайдын зөвлөлийг хуралдуулдаг юм. Нэгэнт л өөрөө хийсэн ажлаа хүчингүй болгох эрх нь бүрэн байгаа шүү дээ. Гэтэл сайдын зөвлөлийг хуралдуулж шоудаад байна. Энэ бол эрүүл мэндийн салбар завхралын шатанд байгааг харуулах тод жишээ. Эмнэлгийн байгууллагуудын ачааллыг багасгах чухал том эмнэлэг болох Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гээд эмнэлгийг булааж авч байхад ганц үг ганхийгээгүй байж эмнэлгийн даргаар нэг хүн тавихын төлөө бүхэл бүтэн Төрийн албаны зөвлөлтэй тэрсэлдээд сууж байгаа сайд хүнийг юу гэж ойлгох вэ.
-Амалсан хугацаандаа ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Сайдын зөвлөлийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ГССҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Мөн Эрүүл мэндийн сайдын ээлжит бус хурлын шийдвэрийг ньбиелүүлгэх талаар ГССҮТ-ийн хамт олон Үйлдвэрчний эвлэл нь ЭМЯ-нд шаардлага хүргүүлсэн. Шүүхээрээ энэ асуудал нэг мөр болох л байх. Гэхдээ эцсийн эцэст иргэд л хохирч байна. ГССҮТ-ийн дарга энэ жил хэд солигдов. Дарга солигдох л асуудал ярьж байна шүү дээ. Шинэчлэл гэдэг ганц дарга солигдсоноор хийгдэхгүй. Мөн эмч ажилчид нь хохирч байна. Тогтвортой даргатай байвал төлөвлөсөн ажил хэвийн явна. Жилд хэд хэдэн дарга солигдчихоор дарга ажилтайгаа танилцах гэсээр хугацаа авна. Тэгээд ирсэн дарга нь халаа сэлгээ хийж өөрийнхөө хүмүүсийг тавьж байдаг. Энэ чинь завхрал байхгүй юу. Үүнд нь жирийн ажилчид нь хохирч байна. Бөөнөөрөө эсвэл ганц нэгээрээ хүнд таалагдаагүй улмаас, халаасны хүнийг нь ажилтай болгохын төлөө халагдаж хохирч байна. Хүнээ бодсон нийгэм гэдэг утгаараа үйлчлүүлэгч, өвчтөн рүүгээ хандсан байх ёстой. Түүнээс дарга руу чиглэсэн биш.
-Эмч нар Ц.Энхбаярын талаар ямар гомдол санал гаргаж байгаа вэ?
-Эмч ажиллагсад “Ц.Энхбаяр ажил авснаасаа хойш цагдаа, тагнуулын болон хамаатан, сэтгүүлч байнга дэргэдээ байлгаж айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Хамт олны хурал дээр хамгаалагч, жолоочоо байнга дагуулж орж ирдэг. Эмчилгээ эрхэлсэн тасгийн дарга байхгүй оройн цагаар тасгуудаар өөрийн хүмүүсээ дагуулан үзлэг шалгалт хийдэг” гэж байгаа. Мөн “Яаралтай тусламж хариуцсан дэд захирал, эмчилгээ үйлчилгээ дотоод үйл ажиллагаанд хяналт тавьдаг аудитын тасаг, Франц улсын яаралтай эрчимт эмчилгээний тасгийн төслийг гардан хариуцаж байсан Стратеги төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан захирал нарыг халж энэ албад нь эзэнгүйрээд оронд нь тавих боловсон хүчнээ тавьж чадалгүй 14 хоносон” гэдэг. Түүнээс гадна “Мөн эмчилгээ эрхэлсэн дэд захирал байсаар байтал үзлэг хийж зөвлөгөө өгч эмчилгээний асуудалд оролцож байгаа ньноцтой асуудал. Эмч ажилчидтай уулзахдаа байнга дектопон асааж тагнаж чагнаж байна. Удирдах албан тушаалд нэг жил тасгийн эрхлэгч хийж байсан. Өмнө нь III эмнэлгийн сонгон шалгаруулалтад унасан” гэх зэрэг иймэрхүү зүйлүүдийг ярьж хамт олон нь гомдоод байгаа юм. Мөн III эмнэлэгт ажиллаж байхдаа тасгийн хамт олонтой зохицож ажиллах чадваргүй байсан тул өөр эмнэлэгт шилжиж ажиллах болсон гэсэн. III эмнэлгийн мэдрэлийн мэсзаслын эмнэлэгт түшиглэн байгуулагдсан Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс мэдэгдэл ирсэн байдаг. Гишүүд доктор, профессор, эмч найман хүний гарын үсэгтэй зүйл байгаа. Үндсэндээ хуулийн шаардлага хангаагүй хүнийг хүлээж авахгүй шүү дээ. Салбарын сайд нь гаднаас хүн тавьж байж шинэчлэл хийх ёстой гээд байгаа. Гэтэл гаднаас улстөрчидтэй холбоотой албан тушаалын хэнээтэй хүмүүс л очдог юм ш дээ. Ер нь бол хамт олон дотроосоо хэн ч аваад явна ш дээ. Чадвартай чадварлаг хүмүүс зөндөө бий.
Ж.Баярсайхан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ