АНУ-г зорьж явсан цагаачдын сал хөмөрч олон хүн амиа алдав

Гайтийн цагаач иргэдийн сууж явсан сал хөмөрч 100 орчим хүний 30 нь амь насаа алдсан байна. Багамын арлуудыг чиглэж явсан цагаачдын сал 12 метрийн урттай байсан гэнэ. Станиел шүрэн арлын ойролцоо сал хөмөрч осолдсон хэмээн албаныхан мэдэгдлээ.
Албаныхны мэдээлснээр аврагчид өчигдөр нисдэг тэрэгний тусламжтайгаар 13 цагаачийг аварч гаргасан байна. Гайтийн цагаачид Багамын арлаар дамжин АНУ-руу хүрэхээр явж байсан ажээ.
Үүнээс өмнө нь өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард Кубыг чиглэж явсан цагаачдын онгоц осолдсоноос 38 хүн амь үрэгдэж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ