Босогчид үндэстэн даяараа босохыг уриалж байна

Тайланд даяар өршөөлийн хуулийг батласныг эсэргүүцэн олон мянган иргэд бослого үймээн дэгдээгээд байгаа. Иргэд Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөж эхэснээр өчигдрөөс тус улсад онцгой байдал тогтоогоод байна.

Олон мянган жагсагчид өчигдрийнбайдлаар цагдаа нарын хамгаалалтыг сэтлэн Тайландын Сангийн болон Гадаад хэргийн яамдыг эзлэн, телевизүүдийн байр руу халдсан юм. Хэдийгээр онц байдал зарлаад байгаа хэдий ч иргэдийн уур хилэн дарагдахгүй тэр ч бүү хэл "Үндэстэн даяар босцгоо" хэмээн уриалан эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байна.

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннаватраг авилгын хэрэгт шоронд хорих ял сонссон өөрийн ах Таксинд өршөөл үзүүлэх хуулийг Засгийн газраар батлуулснаас үүдэн ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ