Дэлхийн нефтийн нөөц үнэндээ тодорхой бус

Өнөөдрийн хувьд газрын тос магадгүй хамгийн чухал түүхий эд гэж хэлж болохоор байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт бууралт газрын тосны үнэ өртөгтэй яахын аргаггүй холбогдож хэлбэлзэж байгаа билээ.
Хүн төрөлхтөн бид 4000 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн, шавхагдашгүй мэтээр төсөөлж байсан дэлхийн газрын тосны нөөцийн судалгаагаар ердөө 2039 он гэхэд энэ баялаг дуусна хэмээн судлаачид тооцоолоод байгаа. Газрын тосны баялаг ихтэй орнуудад хийсэн судалгаагаар нийт газрын тосны нөөцийг 1.2 триллион хэмээн тогтоожээ.
Гэтэл зарим судлаачид дэлхийд газрын тосны дуусах болоогүй газрын тосны нөөц бидний тооцоолсноос их хэмээн ярьдаг. Энэ нь 1991 онд нефтийн өөр орд байхгүй гэж зарласнаас хойш дахин 380 гаруй тэрбум баррель тосны нөөц нээн илрүүлчихээд байгаагаас харахад үнэхээр үнэний ортой. Тэгхээр газрын тосны нөөц цаашид хэдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхойгүй зүйлсийн нэг болоод буй.
Цаашдаа газрын тосны хэмжээ ихсэх ч бай багасах ч бай импортлогч орнуудад нийлүүлэх нефть бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодрхой. Тиймээс манай улс дотоодынхоо газрын тосны нөөцийг ашилаж, нефтийн хэрэглээгээ хангаж, харин бусад орнуудаас нөөц үүсгэж байж болох юм.
Манай хоёр хөрш орон газрын тосны нөөц, олборлолтоороо дэлхийн нефтийн топ 10 олборлогч орны тоонд ордог. Энэ нь үндсэндээ манай улсад тээврийн зардал хамгийн багатайгаар нийлүүлэгдэх боломжтой гэсэн үг. БНХАУ-ын хувьд өдөрт 4.26 сая баррель газрын тос олборлож байгаа бөгөөд энэ нь дэлхийн зах зээлийн таван хувийг бүрэлдүүлж байгаа юм. Харин ОХУ-ын хувьд өдөртөө 9.91 сая баррель газрынтос олборлож дэлхийн газрын тосны эдийн засгийн 11 хувийг бий болгож байна. Манай улс газрын тосны багахан нөөцтэй ч нефьт импортлогч гол улсуудын тоонд ордог бөгөөд хэрэглээний нефть бүтээгдэхүүнийхээ 98 хувийг Оросоос, нэг хувийг Хятадаас 0.8 хувийг бусад орноос нийлүүлж байгаа билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ