Энэтхэгт цөмийн үйлдвэр дэлбэрчээ

Энэтхэгийн Тамил Наду муж дахь цөмийн үйлдвэрт дэлбэрэлт болж зургаан хүн нас баржээ.
Түүнчлэн өөр гурван хүн шархадсан бөгөөд тэдгээр хүмүүсийн биеийн байдал хүндхэн байна хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Гэхдээ аз болоход үйлвэрт том осол гарсангүй.
Гар аргаар үйлдвэрлэсэн бөмбөг дэлбэрснээр үйлдвэрийн нэг хэсэг нь дэлбэрэлтэд өртсөн ажээ.
Хэрэв үйлдвэрт томоохон осол гарсан бол их хэмжээний хохирол учрах байлаа. Дэлбэрэлт болсон энэ үйлдвэр нь Энэтхэг, Оросын хамтарсан үйлдвэр байжээ.
Цөмийн үйлдвэр дэлбэрсэн тохиолдолд агаарт их хэмжээний хор цацагдаж, хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг.
2011 онд Японы Фукушимагийн АЦС-д дэлбэрлт болсон. Орчин тойрныг хоргүйжүүлэх арга хэмжээ байнга авсаар байгаа ч Фукушима орчмын хүмүүс хорт хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс цацраг идэвхт бодис илэрсээр байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ